Хөвсгөлд Л.Гүндалай, ТЕГ-н дарга асан Хурц нарын гэр бүл нисдэг тэрэг хөлөглөн буужээ

2021-07-22 586 0
Shares

Ардын хувьсгалын 100 жилийн ойг дээр, доргүй өргөн дэлгэр дэмдэглэж байна. Наадмын өдрүүдээр нийслэл хотод үлдсэн хүн бараг үгүй гэхэд хилсдэхгүй. Хотыг тойроод байрладаг амралтын газруудын түрээсэлдэг гэрийн үнэ 300.000₮ хүрч дээд амжилт тогтоосон нь ямар их хүн салхинд гарч наргиж, цэнгэснийг илтгэнэ. Энэ жишгээрээ нөгөө хорио цээрийн дэглэм үлгэр болж байх шиг.  Угтаа аймаг, улс, сумын наадмаа нэг л өдөр хийгээд ингэж олон өдөр амраахгүй байсан бол иргэд ч олон хоног хөдөө, гадаа тарж, наргиж цэнгэхгүй тэгсгээд л наадам өндөрлөж өдийд ажил төрөл цэгцэрчихсэн байх ёстой байлаа.

Тэгвэл баячуудын хүрээнд наадмын үеэр нисдэг тэрэг хөлөглөн Хөвсгөл, Увс гээд явч өгч. Зарим нэг нь одоог хүртэл Нийслэл хотдоо ирэх огт сонирхолгүй хорхог, боодогоо эргүүлэн зугаа, цэнгэлийн далайд умбаж суугаа аж. Бүр тасарчихсан баячууд нь Ибиза арал, Сентоза арал, Макао, Тайланд, Араб гэх мэт өндөр зэрэглэлийн үнэтэй газруудаар наадаж яваа сурагтай.

Жишээлэхэд: ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайван эхнэр Э.Золзаяатайгаа Хөвсгөлийг зорин Eznis-ийн агаарын хөлгөөр аялж явна. Мөн саяхан суллагдсан Б.Хурц генерал гэргий А.Сарнай болон гэр бүлийнхэнтэйгээ Хөвсгөлд амарчээ. Тэдэн дээр УИХ-ын гишүүн асан Л.Одончимэд агсны хүү О.Одбаярын гэр бүл нэмэгдсэн. Л.Гүндалай 2000-2012 он хүртэл УИХ-ын гишүүнээр ажилласан, АН-ын дэд дарга байсан хүн. Харин АТГ, Тагнуулын ерөнхий газрыг удирдаж явсан генерал Б.Хурц шиг төрийн албанаас төрсөн тод од үгүй. Д.Энхбатыг европоос хулгайлсан гэж Англид саатуулагдсанаас хойш олны анхааралд яваа, алхам бүр нь дуулиан тарьдаг эрхэм.

О.Одбаяр бол МАН-ын гишүүн. 2020 оны сонгуульд нэр дэвших санаатай томоохон төрийн өмчит компанийн захирлын ажлаа 12 дугаар 31-нээс өгсөн ч, хүрд эргүүлэх боломж олдоогүй. Ийнхүү “холимог од” шиг гурван олны танил эр, Хөвсгөл далайн эрэгт гэр бүлээрээ зоог барин суугаа бичлэг олны анхаарлыг татаж байна. Хүмүүсийн нүд баясгасан энэ ширээг Хурцын гэргий Ү.Сарнай зассан гэдгийг экс гишүүн Л.Гүндалай хэлсэн билээ.

Shares

Холбоотой мэдээ