АТГ-ын Дэд даргад Б.Оюутболд яригдаж байна

2020-12-10 305 0

Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ж.Батсайхан өвний улмаас таалал төгссөнтэй холбоотой тус газрын Дэд даргын орон тоонд ээлжит хүнийг томилох шаардлага үүсээд буй. Тэгвэл уг орон тоонд Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Баатарын Оюутболд яригдаж байгаа гэнэ.Түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар дэмжих магадлал бий. Бригадын генерал Д.Гэрэлийг ТЕГ-аас чөлөөлснөөр Б.Оюутболд нь хуулийн экосистемд үлдсэн Баянхонгорын гаралтай цөөн даргын нэг болж үлдлээ. Б.Оюутболд нь ажлын гараагаа орон нутгаас эхэлж Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст мөрдөн байцаагч, ахлан мөрдөн байцаагчаар ажилласан. 2015 онд УМБГ-аас Баянхонгор аймгийн Мөрдөн байцаах газрын даргаар томилогдон ажиллаад 2017 онд Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн даргаар ажилласан. Дунд нь гадаадад сургуульд явсан. Одоо Баянхонгор аймгийн Цагдаагийн даргаар дахин томилогдон ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: time.mn

Холбоотой мэдээ