Баянхонгорт нүхэнд жорлонд эх амаржсан бол Хөвгөлд 3 метр гүн жорлонд хүүхдээ унагаажээ

2021-07-23 580 0
Shares

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх салбарын алба хаагчид 3 метрийн гүн нүхэн жорлонд унасан хүүхдийг эсэн мэнд аварлаа.

Мөрөн сумын Эрчим багийн 19 дүгээр гудамжинд бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан дуудлага энэ сарын 21-ий өдөр ОБГ-т ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход 1 настай эрэгтэй хүүхэд нүхэн жорлонд унасан байжээ. Аврагчид хүүг эсэн мэнд гаргаж аав Б-д нь хүлээлгэн өгсөн байна. Эцэг эхчүүдийг бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг ОБГ-аас анхаарууллаа.

Тэгвэл хэдэн жилийн өмнө Баянхонгор аймгийн тээврийн товчооны ойролцоо нэг эх нүхэн жорлонд амаржиж, түүнийг тус аймгийн Онцгой байдлын албаныхан аварч байсан удаатай. гэвч эх нь тодорхой хаяг, эрхэлсэн ажилгүй байсан нь анхаарал татаж байв.

Суурин соёл иргэншил үүсч хот тосгон өргөжин тэлэхийн хэрээр хүнээс гарч байгаа бохир ялгадсыг хэрхэн эрсдэл аюулгүй зайлуулах вэ гэдэг асуудал хүн төрөлхтөний өмнө тулгарч ирсэн. Энэ асуудлыг улс орон бүр өөр өөрийн онцлогт тохируулан шийдэж ирсэн туршлагатай. Харин Монгол Улсын хувьд одоо хүртэл хүн амын 72.7 хувь нь шаардлага хангаагүй жорлон ашиглаж байна. Үүнээс гэр хорооолын нийт өрхийн 94,8 хувь бохир аюултай нүхэн жорлон ашигласаар байна.

Ойрын өдрүүдэд нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас гэр хорооллуудын нүхэн жорлонгоос үүдэлтэй төрөл бүрийн нян үржих, өвчин үүсэх нөхцөл бүрдээд байна. Гэр хороололд 800 мянга гаруй оршин суугч амьдарч байгаагийн 95 хувь нь нүхэн жорлон ашигладаг. Энэ нь хөрсний бохирдлын нэг гол эх үүсвэр болоод зогсохгүй газрын гүний усыг бохирдуулах хэмжээнд хүрээд байгааг албаныхан хэлж буй. Үүний уршигаар агаар дуслын замаар дамжин хүний эрүүл мэндэд шууд нөлөөлж буй тод илрэл нь гэдэсний халдварт өвчин юм. Төрөл бүрийн халдварт өвчтэй иргэдийг хүлээн авч, эмчилдэг ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар өдөрт гэдэсний халдварт өвчнөөр 20 хүн хандаж байна.

Энэ нь ердийн дундаж үзүүлэлт гэнэ. Одоогоор халдаврын улмаас эмнэлэгт хандах иргэдийн тоо бага байгаа ч бороо, үерийн улмаас хөрсний бохирдол нэмэгддэг нь халдварт өвчний нян үржих таатай нөхцөл болдог гэж ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлж байв.

Shares

Холбоотой мэдээ