Баянговийн цагдаа нар ээж, охиныг аварчээ

2020-12-12 455 0

Баянговь сумын 5 дугаар багт оршин суух иргэн 58 настай, эмэгтэй “А”, охин 17 настай “Х” нар нь 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэртээ угаартаж, осгосон байдалтай ухаангүй, үе мөч нь хөшсөн байсан.

Тэднийг тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Оргилболд, хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Балжинням нар олж, анхан шатны тусламж үзүүлэн, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгч, амь насыг нь аварсан байна.

Холбоотой мэдээ