Ангууч “Ододтой бүжиглэе” шоунд ялсан мөнгөөрөө дахин буяны үйл хийлээ. ТЭР НЬ ЮУ БАЙВ?

2021-07-23 657 0
Shares

“Ододтой бүжиглэе” шоунд ялалт байгуулсан Ангууч буюу Б.Баттөр шагналаа НҮБ-ын Хүүхдийн санд хандивласан. Уг тусламжийг Монгол дахь Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч нар хүлээн авч хүүхдийн асрамж, халамжийн “Өнөр бүл” төв бүрэн тохижуулсан Жюү Жицү бие хамгаалах урлагийн заал, талбайг бий болгохоор болсон юм.

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Монголын Жюү Жицүгийн холбоо, МУБИС-ийн Биеийн тамирын сургууль хамтран хүүхдийг бие хамгаалах урлагаар дамжуулан өөрийгөө хамгаалах болон бусад ур чадваруудыг эзэмшүүлэх зорилгоор хүүхдүүдэд зориулан Жюү Жцү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Хамгийн анхны клубээ “Ид шидийн орон 2” төвд байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол хоёр дахь нь ийнхүү хүүхдийн асрамж, халамжийн “Өнөр бүл” төвд бий болгоод байна.

Холбоотой мэдээ:

АНГУУЧ: Надад ямар бүсгүй таалагддаг гээч!

“Mongolian Ninja Warrior”/MNW/ шоуны шилдэг оролцогч Б.Баттөртэй ярилцлаа. Ангууч нэрээр олонд танигдсан энэ залуу санхүүч мэргэжилтэй ч тулааны спортоор хичээллэдэг. MNW шоунд оролцсоноор хэр чадварлаг нэгэн болохоо харуулаад амжсан юм. Өдгөө 25 настай энэ залуу өөрийн гэсэн үзэл бодолтой, шулуун шударга яриатайгаасаа болж бусдын “зэвүүг” хүргэх нь ч бий. Гэлээ ч тэр өөрийн зорилготой, зорилгодоо хүрэхийн тулд бусдаас илүү хөдөлмөрлөсөөр байна.

MNW-д оролцсон дугаарыг нь үзсэн, бусад оролцогчдоос хавьгүй илүү санагдсан. Чадварыг чинь бишрэхээс гадна энэ бүхэнд маш их хөдөлмөр, бэлтгэл зарцуулжээ гэж харж байлаа. Тэмцээнд хэр их бэлтгэсэн бэ?

Баярлалаа. Багадаа гадаадад зохион байгуулагддаг ninja warrior /нинжа дайчин/ тэмцээнийг байнга үздэг байсан. Үзэх бүртээ энэ нэвтрүүлэгт орж үзэх юмсан гэж мөрөөднө. Монголд энэ тэмцээн болно гэдгийг сонсоод шууд л орохоор шийдсэн. Мөн би холимог тулаанаар хичээллэдэг болохоор энэ спортынхоо онцлогийг харуулахыг зорьсон. Ингээд нэг сарын хугацаанд тэмцээний даалгавруудтай дүйцэхүйц дасгал, бэлтгэл хийсэн.

Хамгийн сайн оролцож байгаа хүн гэхэд тэмцээний гуравдугаар шат хүртэл тэсч чадсан. Хурд, авхаалж самбаа, мэдрэмжээс гадна гарын чадал, биеийн хөгжил их шаардаж байх шиг санагдсан?

Хүн бүрийн биеийн онцлог энэ тэмцээн дээр харагдаж байсан. Хэрэв зузаан гуя, том өгзөгтэй бол гараар дамжих дасгалуудыг хийхэд хүндрэлтэй. Тиймээс хүч чадал, тэвчээр, авхаалж самбаанаас гадна биеийн зөв пропорцтой байхыг давхар шаардсан тэмцээн юм байна гэж бодогдсон.

Тэмцээний үед та өөртэйгөө байнга ярьж байгаа нь ажиглагдсан. Яагаад өөртэйгөө ярих болов?

Биеийн бэлтгэлээс гадна сэтгэл зүйн хувьд өөрийгөө бэлтгэх нь чухал гэж би боддог. Тэмцээний хоёрдугаар шатыг анх давсан хүн нь би болсон. Үүнээс өмнө энэ үе хүнд юм байна, би чадахгүй нь гэсэн айдас оролцогчдод бий болсон байсан. Миний дараа долоон хүн хоёрдугаар шатыг давсан. Үргэлжлүүлэн шөнийн 05.00 цагт гуравдугаар шат эхэлсэн. Оролцогчид хүйтэнд усанд норсноор шөрмөс нь татаж, ядарч тэмцээнийг маргааш нь үргэлжлүүлэх саналыг ч тавьж байсан. Гэсэн ч тэмцээнийг үргэлжлүүлсэн. Олон цаг амраагүй, дээр нь гадаа хүйтэн байсан болохоор би өөртэйгөө, сэтгэл зүйтэйгээ ажиллах шаардлагатай байсан. Өөртэйгөө яриад байсан шалтгаан нь энэ. Даалгавар бүр дээр өөртэйгөө ярьж, өөрийгөө тайвшруулж, сэргээж байсан.

Shares

Холбоотой мэдээ