
УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаанд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн талаар хэлэлцэж байна. Хуралдааны үеэр Т.Доржханд гишүүн:
“Томоохон шинэчлэлт хийх хэрэгтэй байна. Засаг захиргааны нэгжүүдийг яаж нэгтгэх, төвлөрүүлэх талаар ярилцах шаардлагатай. Үгүй бол энэ улс чинь хөгжихгүй болxчихоод байна. Ажлын хэсэгт эдийн засагчид байгаа юу?
Өнөөдөр Монгол улсын төсөв ердөө 10 хувийн хөрөнгө оруулалт хийх боломжтой. Хоёр, гурван жилийн дараа ямар ч хөрөнгө оруулалт хийх боломжгүй болсны үндсэн шалтгаан нь Монгол улсын 330 сум, 21 аймаг болоод байна. 200 хүүхэдтэй суманд 600 хүүхдийн сургууль барьж байна. Энэ байдал чинь Монгол улсыг хөгжүүлэхгүй байна шүү дээ” гэж хэллээ.
Харин иргэн та юу гэж бодож байна?
25 cэтгэгдэлтэй
Зарим сумдыг нэгтгэх нь зүйтэй.
Даваасүрэн малаа тэр малнуудтайгаа талдаа очиж бэлч. 3хан сая хүн тархай бутархай байгаад юу өөрчлөгдөв. Харин ч хотжоод хөгжих хэрэгтэйшдээ
Маш зөв шүү хөгжихгүй байгаа жижиг сумдын татан буулгах хэрэгтэй
жижиг сумдыг нэгтгэж, мах суу артс ширний уйлдвэр барих гм ажлын байртай болье
Үгүй
Зочин
Хүн амынхаа хэмжээ газар нутаг хэт ойрхон сумууд бна нэгтгэх нь буруу биш
Орон нутгаар томилолтоор олон жил явлаа сумдыг нэгтгэх нь маш зөв. Хоорондоо 30 50 км зайтай жижиг жижиг бараг хүнгүй маш олон сум бна
Маш зөв санаачлага шүү
Зарим ойр сумдыг нэгтэх нь зөв
Яг зөв. Аймаг дотор аймагтай болсон Орхон Дархан Говьсүмбэр зэргийг үндсэн аймагтай нь нэгтгэх бас САА дагаж бий болсон сумдыг ч нэгтгэх нь зөв. Ер нь хүн амын тоо нутаг дэвсгэр эдийн засгийн байдлыг харгалзан сумыг тодорхойлох хэрэгтэй. 1000 өрх 5000 гаас доошгүй хүн амтай бол сум гэдэг ч юм уу.
Нэгэтгэх нь зөв. Гэхдээ хүн амын тоо, алслагдсан газрын байшил гэх мэт асуудлуудыг харгалзан үзэх хэрэгтэй. Жнь: Сумын хүн амын тоог 5000-аас доошгүй гэсэн бодлогыг баримтлах.
зөв
Сум нэгдэнэ гэхээр заавал төрсөн сурсан буурьнаасаа нүүх шаардлага гарна гэж яагаад бодоод байгаан бэ ? Бас сумын төв орж ацаа хийдийн хуучин баг сумын төвөө төрийн үйлчилгээ худалдаа наймаа хэвээр нь ашиглах нь тодорхойшдээ
Дэмжинэ.асар их зардал хэмнэнэ.жлс хөгжинө.
Нэгтгэ
zob2 sumiin tubuud bagiin tov bolgoh heregtei hun buugnurbul uildberllel hugjinooo
Болохгүй одоо хэдэн жилээрээ амьдарсан хөдөөний малчид хэзээч өөр тийш нүүхгүй энэ бол үлгэр тэгээд бас нутаг эзгүйрч ёстой нөгөө сүүлтэй сүүлгүй чоно эхсэх байхдаа
Худлаа попрох юм даа. Сумын төв рүүгээ орох гэж 100 км явах болж бнауу
Ер нь зөв шүү дээ тодорхой цаг хугацааны дараа Заавал өөрчлөгддөг шүү дээ нөхцөл байдлаасаа болоод
Сумдыг нэгтгэх нь зүйтэй манайд хоёр мянга хүрэх үгүйтэй сум их байгаа шүү харин арван мянган хүн амтай хоёр мянган хүн амтай сумдын орон тоо яг адилхан байгаа ш дээ
Сумдыг нэгтгээд газарыг тусгай хамгаалалттай болгох хэрэгтэй тэгэхгүй бол цөөвөр чононууд гадаадынхантай нийлж сул болсон газарыг идэж хэлнэ
Нэгтгэх нь зөв үү жижиг хүн ам багатай сумуудыг нэгтгээд нэг сум болговол дээр шүү
Нэгтгэх нь зөв шүү
Зөв. Зарим сумд дэндүү жижиг, хоорондоо их ойрхон байна. Аймгийн төвд ойрхон байгаа сумдыг бүр татан буулгая