Замын-Үүдийн олныг бухимдуулсан “хульхи” хаалгыг сольж СТАНДАРТЫН АРИУТГАХ ХААЛГА суурилуулжээ

2021-07-24 412 0
Shares

Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүдэд ажиллаж ачаа тээврийн бөөгнөрөл үүсч байдал хүндэрсэн нөхцөл байдалтай танилсан. Энэ үеэр олны дургүйцлийг хүргэж тус газарт авилга, хээл хахууль мафи.йн түвшинд хүрснийг ард иргэд эсэргүүцсэн. “170 сая төгрөгөөр ийм Саравч ч барихгүй” гэж олон иргэд шүүмжилцгээсэн. Ингээд тус газарт олон жил бугшсан гэмт этгээдүүдтэй хариуцлага тооцох, ажил сайжруулах талд дээр дорвитой арга хэмжээ авч эхэлсэн. Хамгийн сүүлийн мэдээллээр Замын-Үүдийн нэр бүхий албан тушаалтнууд АТГ-д шалгагдаж, хэрэг үүсгэгдэж эхлээд байгаа аж. Тэгвэл сайн мэдээ дуулгахад олныг бухимдуулаад байсан өнөөх АРИУТГАЛЫН ХААЛГА шинээр стандартын шаардлага хангахуйцаар суурилуулжээ.

Замын-Үүдэд ажил сайжруулахаар шинээр очсон баг Хятадаас стандартын шаардлага хангасан шинэ ариутгалын хаалга оруулж ирэн Монголоос гарах буюу экспортын ариутгалын хаалгаа суурилуулжээ. Түүнчлэн шинээр томилогдсон баг бүрэлдэхүүн иргэддээ хүнд сурталгүй үйлчлэх тал дээр анхаарч, санал гомдол хүлээн авч шуурхай шийдвэрлэх 96361281 эсэн дугаарыг өдөр бүр 08:00-20:00 цагийн хооронд тогтмол ажиллуулж эхэлсэн байна. Иргэд энэ утсанд гаалийн байгууллагын ажилчдын хандлага, ёс зүй, санал гомдлоо хэлэхээс гадна хориотой, хязгаарлалттай холбоотой бараа бүтээгдэхүүний мэдээллийг авах юм.

 

 

Shares

Холбоотой мэдээ