ШӨХТГ-н Бат-Эрдэнийн 234 тэрбумын торгуулийг ШАТАХУУН ИМПОРТОЛДОГ компаниуд ”хүлээн зөвшөөрөхгүй, шүүхдэнэ” гэжээ

2021-07-26 644 1
Shares

ШӨХТГ-н дарга Бат-Эрдэнэ шатахуун импортлогч компаниудтай “дайн зарлаад” жинхэнэ шуугиан дэгдээлээ. Шаардлага хангаагүй бензин, дизелийн түлш нийлүүлсэн аж ахуйн нэгжүүдийг зарлаж, 234 сая төгрөгний торгууль ногдуулсан. Улаанбаатар хотод шатахуун түгээдэг 28 аж ахуйн нэгжийн агуулах, шатахуун түгээх станц, вагоноос 76 дээж авч шилжилсэн байна. Шинжилгээний дүнд 13 дээжид ОКТАНЫ ТОО стандартад зааснаас их, бага гарсан НОЦТОЙ ЗӨРЧИЛ ИЛЭРСЭН.

Гэтэл Монголын нефьт, хийн үндэсний ассоциац гэх байгууллагын тэргүүн Д.Алтан-Очир энэхүү шийдвэрийг эсэргүүцэж буйгаа хэвлэлээр мэдэгдээд байна. Ер нь асар их мөнгөтэй, шатахуун импортолдог бизнесийн бүлэглэлээс энэ мэт эсэргүүцэл, дайралт ирэх нь тодорхой байсан. Түүний ярьж буйгаар авсан дээжүүдийг шинжилсэн лаборатори нь буруу хариу гаргасан. Тиймээс уг дээжүүдийг дахин гуравдагч лабораторид шинжлүүлж байж үнэн зөвийг ольё. ШӨХТГ-н дээрх компаниудад гаргасан 294 сая төгрөгний торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Тэгвэл ШӨХТГ-н дарга Бат-Эрэднэ “Монгол улсад лабораторийн шинжилгээ нийт үзэх ёстой үзүүлэлт нь 17-18 төрлөөр шинжилдэг. Монгол улс 13-14-ийг л үзэх боломжтой.


Энэхүү дуулиан ямартай ч нэг үр дүнд хүрэх нь тодорхой. Гэхдээ шатахуун импортлогч компаниуд өөрсдийн эрх ашгаа хамгаалахын тулд “Монголын шатахууны хангамжийг доголдуулах эрсдэлтэй боллоо” хэмээн тархи угааж эхэлжээ. Тэдний хэлж буйгаар 6-р сар дуустал шатахууныг 1450₮-өөр борлуулсан. Үүнээс болж ААН-үүд хагас жилийн хугацаанд алдагдал хүлээсэн. Авсан өртгөөсөө доогуур үнээр борлуулж ирлээ. Ингэж алдагдалтай үнээр шатахуунаа борлуулж байхад дээрээс нь ТОРГОЖ хүнд байдалд оруулж болохгүй” гэсэн байр суурьтай байна. Бид шатахууны үнийг дураараа нэмж зарах ямар ч болохгүй. Шатахуун бол стратегийн бүтээгдэхүүн. Энэ утгаараа яам, агентлаг үнэт байнга хяналт тавьдаг. Тиймээс шатахууны үнэ цаашид нэмэгдэх магадлалтай. ААН-үүд 5 сарын байдлаар 40 тэрбум төгрөгний алдагдал хүлээсэн байна.

Шатахууны үнийн асуудал нийгэмд маш чухал нөлөөтэй. Учир нь шатахууны үнэ нэмэгдэнгүүт талх, давс, мах, сүү гээд бүх зүйлийн үнэ автоматаар нэмэгддэг нь нийгэмд асар хүнд цохилт болдог. Тиймээс энэ асуудлыг УИХ, ЗГ-н хэмжээнд авч үзэж дорвитой зохицуулалт хийж буруутай стандартын шаардлага хангаагүй шатахуун борлуулсан нь тогтоогдсон газруудтай хатуу хариуцлага тооцож ажиллах л үлдлээ.

Shares
  • Үхсэн муу лаларуудтай өшөө сайн үзэх хэрэгтэй. Торгуулиа төлөхгүй бол эрхийн хүртэл хас хязгаарла. Үнэндээ даварцан ацнууд байгаа

Холбоотой мэдээ