Эх орон нь огт дэмжээгүй, дасгалжуулагч, массажистгүй цор гарцаар ОЛИМПОД ОРЖ АЛТАН МЕДАЛЬ хүртсэн тамирчин хэн байв?

2021-07-26 9502 1
Shares

Экуадор улсын дугуйчин Ричард Карапаз Токио2020 олимпийн бас нэгэн сенсацийг тариад байна. Тэрээр дэлхийн өндөр чансаатай дугуйчин төдийгүй Италийн олон өдрийн уралдаанд түрүүлж байсан. Төрөлх Экуадор улсаа төлөөлж олимпод ороход нь Засгийн газар, холбогдох яам, төрийн байгууллагууд нь ямар ч дэмжлэг, туслалцаа үзүүлээгүй гэнэ.

Тэрээр дасгалжуулагч, массажист гээд ямар ч дагалдах хүнгүй, эх орноосоо ямар ч дэмжлэг авалгүй цор ганцаар ОЛИМПОД орсон бөгөөд АЛТАН МЕДАЛЬ хүртэж эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлжээ. Гэхдээ тэрээр медиалийн тавцангаас буугаад хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө Экуадор улсын ЗАСГИЙН ГАЗАР, холбогдох яам зэрэг эрхтэн дархтнуудаа зад шүүмжилжээ. Ричард Карапаз сэтгүүлчдэд хэлэхдээ “Энэ медаль бол зөвхөн минийх” гэж өөрийнхөө эсэргүүцлийг зарлажээ. Спорт тэр тусмаа дэлхийн хамгийн том наадам олимпоор дамжуулж улс орны нэр гардаг асар чухал ач холбогдолтойг Экуадор улсын засгийн газар ойлгоогүй бололтой.

 

Shares

Холбоотой мэдээ