Ц.Цогтбаатарын учраа Ооно Шохэй гэж хэн бэ?

2021-07-26 2719 0
Shares

Ооно Шохэй 1992 оны 2 сарын 3-нд Япон улсын Ямагүчи аймгийн Ямагүчи хотод төрсөн. Нутагтаа 7 наснаасаа жүдогоор хичээллэж бага анги дүүргээд Токио руу нүүсэн. Олимп, дэлхийн аварга. 2014 онд Тенри их сургуулийг төгссөн. жүдо барилдааны 73 кг жинд өрсөлддөг. 174 см өндөр. 2013, 2015,2019 оны ДАШТ, 2016 оны олимпоос Юго Легран, Накая Рики, Рустам Оружов, Дирк ван Тихелт нарын өрсөлдөгчөө дийлж алтан медаль хүртэж байсан бол 2014 оны ДАШТ-д И Ён-жүнд ялагдаж мултарсан.

Түүнээс “Та яагаад ялчихаад баярладаггүй юм бэ гэсэн асуултад Шоохэй Оно “Өмнө минь ялагдсан хүн зогсож байхад би яаж баярлахав дээ” хэмээн хариулжээ Мөн тэрбээр Надад хэчнээн сайхан байсан ч өмнө минь ялагдсан хүн байхад би яаж баярлаж чадах билээ гэж хэлсэн удаатай. Спорт хүнийг хамгийн хүнлэг, энэрэнгүй болгон хүмүүжүүлдэг билээ.

Ялангуяа нарийн дэг жаяг, дүрэм журамтай болоод ч тэр үү жүдо бөхөөр хичээллэсэн хүнд бусдыг энэрч, хайрлан, хүндэлж дээлэх ёс суртахуун дээд зэргээр төлөвшдөг. Үүний нэгэн илрэл болохуйц, хүндэлээс өөр аргагүй үгийг олимпийн алтан медальт, дэлхийн хошой аварга Японы шилдэг жүдоч Шоохэй Оно хэлжээ.

Нэгэн сэтгүүлч түүнээс “Та ялсныхаа дараа яагаад баярладаггүй юм бэ” хэмээн асуухад “Надад хэчнээн баярламаар байсан ч өрсөлдөгчид маань ямар хэцүү байгааг хүндлэх хэрэгтэй. Миний ялагдсан хүн сэтгэл дундуур, харамсан зогсож байхад би яаж баярлаж чадах билээ” хэмээн хариулжээ. Сонирхуулахад, тэрээр “Рио-2016”-д анхны түрүүгээ хүртэж, олимпийн аварга хэмээх эрхэм цолны эзэн болсон юм.

Харин манай тамирчин Ц.Цогтбаатар 2013 онд өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Монголын жүдогийн спортын түүхэн дэх анхны медальтан болсноор бөх сонирхогчдын анхааралд өртөж эхэлсэн. Тэрээр өсвөр үе, залуучуудын ангиллын ДАШТ-ээс гурван жил дараалан мөнгө, хүрэл медаль хүртээд байна. Хамгийн сүүлд өнгөрсөн жил аман хүзүүдэж, хошой мөнгөн медальтан болсон.

Shares

Холбоотой мэдээ