Авьяас, гоо үзэсгэлэнгийн туйл бүжигчин Бямбаагаар сонин юутай вэ?

2021-07-26 1267 0
Shares

Бүжигчин М.Бямбаа өнөө цагийн бүжигчин бүсгүйчүүдээс хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн их олонд танигдсан нь. Үндэсний урлагийн их театрын бүжигчин чуулгадаа гоцлон бүжиглэхээс гадна бүжгийн хамтлагтай. Чуулгын тайзнаа толилуулсан “Нарны домог”, “Мэргэнд буусан чоно”, “Нүүдэл”, “Монголын хатад” бүжгэн жүжгийн гол дүрд тоглосон. Мөн кино дэлгэцнээ хамгийн эрэлттэй жүжигчин. Түүн шиг гоолиг биетэй, гоё төрхтэй бүжигчин байтугай жүжигчин ховор хойно аргагүй. Бүжигчин М.Бямбаа “Муухай эмэгтэй байдаггүй гэж боддог. Өөртөө жаахан цаг зав гаргаад арчаатай байхад л ямагт үзэсгэлэнтэй байж чадна. Манай монгол эмэгтэйчүүд өвөрмөц төрхтэй, байгалиасаа л сайхан төрдөг шүү дээ” гэж ярьдаг.

М.Бямбаагийн том охин 15 настай. Бага охин нь хоёр ойтой. М.Бямбаа өнгөрсөн 2019 онд гэнэт хуримаа хийсэн зургаа цахим хуудастаа оруулсан. Нөхөр нь цагдаагийн офицер. Өмнө нь М.Бямбаа “Содура”, “Говийн домог” киноны гол дүрд тоглосон жүжигчин Амгаланбаатартай удаан хугацаанд хайр сэтгэлийн холбоотой байсан болохоор гэнэтийн гэмээр энэ хурим хүмүүсийн гайхшралыг төрүүлсэн. “Бүжиглэх ньзалуу насны мэргэжил. Бид чинь 20 жил ажиллаад л тэтгэвэрт гарна шүү дээ. Ялангуяа эмэгтэй бүжигчдийн хувьд энэ хугацаа дүрэлзээд унтрах гал л гэсэн үг.

Тиймээс залуу насандаа бүжигчин хүний хийх, сурах ёстой бүх зүйлийг л амжуулмаар байна” гэж ярьж байсан болохоор хувийн амьдралаа төвхнүүлэхээр яарсан биз. Сайн моринд эзэн олон гэдэг. Монголчууд сайн морь, сайхан бүсгүй эрийн чимэг гэлцдэг. Тиймээс М.Бямбаа нижгэр хурим хийж, ёс төртэй хадамд гарсан. Харин хуучин найз залуу Амгаа нь одоо ч ганц бие.

Холбоотой мэдээ:

СТА, БҮЖИГЧИН М.БЯМБАА:
МОНГОЛ ҮНДЭСНИЙ БҮЖГИЙН ‘СҮР ХҮЧ’ ЭРХГҮЙ ЯЛГАРДАГ

МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН. БҮЖИГЧИН МЭРГЭЖЛИЙН ЭЗЭН НЬ БОЛООД ЯВЖ БУЙ ЧИНИЙ ХУВЬД ЭНЭ МЭРГЭЖЛИЙН САЙХНЫГ ЮУНААС ИЛҮҮ ИХ МЭДЭРДЭГ ВЭ?

М.БЯМБАА: Амьдрал баялаг шүү дээ. Уйлах өдөр байхад инээх өдөр бас бий. Жаргал, зовлон ээлжлэн ирдэг өдрүүдийг би энэ мэргэжилдээ дурласан сэтгэлээр даван туулдаг. Өөрөөр хэлбэл, ажил дээрээ ирээд бүжгийнхээ зааланд хөлсөө гартал бэлтгэлээ хийхэд сэтгэл санаа өөрийн эрхгүй тайван амгалан болж, стресс үгүй болж, улам их эрч хүчээр цэнэглэгддэг. Сэтгэл зовоож байсан асуудал бүхэн ажил дээр ирээд замхардаг. Бүжигчин хүн бүр үүнийг мэдэрдэг байх. Тиймээс бүжгээ бүжиглээд ирэхээр сэтгэл санаа амар амгалан болдог учраас энд бүжигчин мэргэжлийн сайхан оршдог юм болов уу даа. Мөн томоохон хэмжээний тоглолт тайзнаа тавихын тулд олон сар бэлтгэл сургуулилт хийнэ.

Бүжиг гэдэг бол хүний дотоод сэтгэлийн илэрхийлэл. М.Бямбаа: Ямар нэгэн үггүйгээр үйлдлээр илэрхийлэх урлаг юм. Нэг үгээр, биеийн хэлэмж юм.
Энэ их хөдөлмөрийн дараа тайзнаа уран бүтээлээ хүссэн хэмжээндээ хүргэн тоглоод үзэгчдийн алга ташилтыг сонсох тэр мөчид үнэхээр их огшиж, бүр нулимс унагаадаг. Энэ бол уран бүтээлч бүрийн жаргал байх. Үзэгчдийн алга ташилтыг сонсоод зогсож байхдаа би энэ мэргэжлийг сонгосондоо үргэлж баярладаг.

ХҮССЭН ХҮН БҮХЭН БҮЖИГЧИН БОЛЧИХДОГГҮЙ. АВЬЯАСААС ГАДНА УЙГАГҮЙ ХӨДӨЛМӨР, ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙХ.

М.БЯМБАА: Тэгэлгүй яахав. Энэ мэргэжлийг эзэмшихийн тулд тухайн хүнээс маш их тэсвэр тэвчээрийг шаарддаг. Ямар ч сунгалтгүй байсан биеийг сунгалт сайтай болгохын тулд маш их өвдөлтийг даан давах хэрэгтэй болдог. Үүнээс эхлээд л тэсвэр тэвчээр шаардсан зүйл олонтаа. Тиймдээ ч манай бүжигчид энэ бүхнийг тэвчиж даван гарсан байдаг учраас сэтгэлийн их хаттай, аливаад амархан нугарахгүй хатуужилтай, тэвчээртэй болж төлөвшдөг нь олон зүйлээс харагддаг.

БИДЭНТЭЙ СОНИРХОЛТОЙ ЯРИА ӨРНҮҮЛСЭН ТАНД БАЯРЛАЛАА. ЦААШДЫНХ НЬ УРАН БҮТЭЭЛД ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ!

Shares

Холбоотой мэдээ