Жүжигчин Эрхэмбаяр өнөр өтгөн гэрийн эзэн болж, үр хүүхдийн инээд хөөрөөр бялхаж явна

2021-07-26 1377 0
Shares

Жүжигчин Г.Эрхэмбаяр, Э.Намуун хоёр хоёулаа хань ижилтэй, хоёр хүүхэдтэй ч амьдралдаа том шийдвэр гаргаж хамт амьдрахаар болсон. Г.Эрхэмбаяр хоёр охиноо, Э.Намуун хүү охиноо өөр дээрээ авч, хоёулаа биш зургуулаа хамтын амьдралаа эхэлсэн билээ. Хоёр өөр гэр бүл, хоёр өөр орчинд өссөн хоёр хүн анхнаасаа хайр сэтгэлээрээ нэг гэртээ орж амьдрахад, амаргүй асуудлууд тулгардаг. Харин насанд хүрсэн эр эм хоёр, дөрвөн хүүхдээ дагуулаад нэг гэр бүл бүр их л асуудал үүсэж таарна. Энэ бүхнийг Э.Намуун эвтэйхэн зохицуулдаг бололтой.

Хүүхдүүд нь инээд хөөртэй аз жаргалтай байгаа нь анзаарагддаг. Ийнхүү олуулаа амьдраад дөрөв таван жил боллоо. Эрхэмбаяр, Намуун хоёр дундаасаа төрсөн анхны хүүхдээ угтан авсан. Э.Намууныг өдрөөс өдөрт өнгө орж байгаа тухай дагагчид нь магтдаг. Саяхан Г.Эрхэмбаярын төрсөн өдөр болж, Э.Намуун “Хань гэх үгийн тайлал чамдаа

Хувь заяагаар учирсан түшиг чамдаа

Хайраар услаж амьдралд өнгө нэмсэн чамдаа

Хорвоод мэндэлсэн өдрийн мэндийг хүргэе Миний баавгайхан минь” гэж мэнд хүргэжээ.

Shares

Холбоотой мэдээ