Төв гандан арилжааны банкууд шиг болсныг “LUMNIO”-гийн MC олонд илчлэв

2021-07-28 742 0
Shares

Зовлонгийн цагт зорьж очдог ганц газар бол гандан. Гэвч гандан өдгөө арилжааны банк шиг болж хувирчээ. Тухайлбал, банкны үйлчилгээтэй ижил зарчмаар иргэдээс мөнгө хурааж, цахимаар ном уншдаг болсон байна. Ингжхднэ тухайн иргэн ламын дуу сонсож, ном даган баясахгүй бөгөөд лам нар тухайн иргэнд зориулан ном уншсан эсэх нь эргэлзээтэй юм. Өөрөөр хэлбэл гандан арилжааны банк шиг болсон байна.

Энэ талаар Люмино хамлагийн МС өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр Гандантэгчэнлин хийд оролгүй удсан юмсанж. Орчин цагт шилжээд банк шиг л болж. Тэд дугаартай үйлчлүүлэгч та, тэддүгээр цонхонд очно уу гээд лаажийшд.хэмээн бичжээ.

Монголчууд сар шинийн 15-нд багтаж, засал номоо хийлгэдэг уламжлалтай. Энэ өдрүүдэд сүсэгтэн олны хөлд гандан хийдүүд дарагддаг байлаа. Учир нь, шинийн 15-ны дотор засал номоо хийлгэснээр үйлдсэн буян, номын үр хэдэн зуу дахин үржигддэг гэсэн ойлголт сүсэгтнүүдэд байдаг. Гэвч, хулгана жилийн хувьд шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор сүм, хийдүүдийн үйл ажиллагааг түр зогсоосон билээ.

Төмөр хулгана жилийн засал номоо уншуулах хүсэлтэй сүсэгтэн олонд хандаж Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц “Шинийн 15-ны дотор засал номоо хийлгэх гэж иргэд яардаг учраас энэ жил өвчний аюул холдсоны дараа засал номыг тусгай лам нар өдөр товлож байгаад хийнэ” хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл Гандантэгчинлэн хийд сүсэгтэн олны заслыг My.gandan.mn цахим сайтаар айлтгаж байна. Харин Зүүн хүрээ Дашчойлин хийд Dashichoiling апп-аар дамжуулан тус хийдийн ойр орчимд байх үедээ Zuun Khuree гэсэн Wi Fi сүлжээнд үнэ төлбөргүй нэвтэрч, номоо захиалах бөгөөд хэрэв хол зайнаас захиалах бол апп-аас ном захиалгын программ руу нэвтрэх эрхийн купоныг худалдан авч номоо захиалах юм байна. Төлбөрөө аль ч банкны карт ашиглан төлж болох аж.

Shares

Холбоотой мэдээ