Засгийн газар: 40 орчим мянган малчин өрхөд тус бүр 300 мянган төгрөгийн өвс, тэжээл өгнө

2020-12-16 95 0

183 мянган малчин өрх байна. Өвөлжилт хүндрэлтэй байгаа аймгуудын малчид, отроор явж байгаа малчдад дэмжлэг үзүүлэхээр Засгийн газраас шийдвэр гарсан байна. Ингэхдээ Засгийн газрын нөөцөд байгаа өвс, тэжээлийг малчдад хүргэхээр болжээ.

Тодруулбал, ХААЯ-н дээр хэрэгжиж байгаа Дэлхийн банкны төслөөс 5 сая долларын буцалтгүй тусламжийг авч, 40 орчим мянган малчин өрхөд тус бүр 300 мянган төгрөгийн өвс, тэжээл хүргэж өгөхөөр шийдвэр гарлаа. Уг тусламжийг хүргэж өгөх ажлыг ойрын хугацаанд зохион байгуулна. Үүн дээр нэмээд Засгийн газрын нөөцөд байгаа 3800 тонн өвс, 1900 тонн тэжээлийг хүргэж өгөхөөр боллоо.

Холбоотой мэдээ