ГОЁ МЭДЭЭ: Анхны автомашинтай кино театр нээгдлээ

2021-07-29 250 0
Shares

Төв цэнгэлдэх хүрээлэнд машинтай кино театр буюу “Galaxy Car Cinema” нээлтээ хийлээ. Цар тахлын улмаас кино театрууд хаагдаж, өргөн дэлгэцээр кино үзэх боломжгүй болсон. Тэгвэл “Galaxy Car Cinema”-д ирснээр өөрийн машин дотроосоо хүссэн киногоо үзэх боломжтой аж.

Нэг удаагийн үзвэрт 50 машин орох боломжтой бөгөөд нэг машин дотор дээд талдаа дөрвөн хүн л байх боломжтой аж. Киноны дууны хувьд фм-ээр дамжиж хүрэх бөгөөд мотоцикл, дугуйтай хүн орох боломжгүй юм байна. Үнийн хувьд: Нээлтээ хийгээгүй кино- 25 мянган төгрөг, Нээлтээ хийсэн кино- 20 мянган төгрөг

Shares

Холбоотой мэдээ