Макс Д.Ганбаатар: Газрын наймаачдыг давж монголчууддаа морин тойруулгатай болгох хэцүү байна

2021-07-29 202 0
Shares

Монгол Улсын томоохон бүтээн баыгуулагч МАКС групп морин тойруулгын төслийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа ч газрын асуудлаас үүдэн гацаанд ороод байгаа аж. Энэ талаар тус группын Ерөнхийлөгч Д.Ганбаатар тайлбар хийсэн байна.


Тэрбээр ”Монголчууддаа морин тойруулга барьж өгөх гээд олон жилийн турш олон тэрбум төгрөг зарцуулаад явж байна. Сүүлийн 10-аад жил газрынх нь эрхийг цуцалж хаяад, нэг бол зогсоолыг нь бусдад өгчихөөр үнэхээр амаргүй байна. Энэ бол зөвхөн уяачдын асуудал биш ээ. Морьтон монголчуудаа морин тойруулгатай болгож, Улаанбаатарчууд, хүүхэд залуусаа очиж цагаа өнгөрөөдөг нэг сайхан газартай болгох гэж хичээж байгаа юмсан. Морин тойруулга бол олон нийтийн газар шүү дээ. Зогсоолгүй морин тойруулга байна гээд төсөөлөөд үз дээ.


Өнгөрсөн хавар хотын дарга Д.Сумъяабазар, газрын албаны болон бусад дарга нартай уулзахад, энэ газарт барилга барилгүй, морин тойруулгын ажил эхлээд явж байгаа нь сайн байна аа. Зөвшөөрөлгүй, хууль бусаар алдагдсан газрыг нь хууль журмынх нь дагуу буцаан олгоно” гэж хэлсэн. Сүүлийн хоногуудад газрын наймаачид энэ газар дээр барилга барих гэж улайрч байна.

Яах ёстой юм бэ? Нэг бол олон нийтийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газрууд руу дайрдаг, эсвэл сонгодог морин уралдааныг хөгжүүлэх, цаашлаад аялал жуулчлалын салбарт асар чухал нөлөөтэй энэ морин тойруулгад хөрөнгө, сэтгэлээ гаргаад явсаар байхад дайрсаар л байх юм аа. Энэ олон газрын наймаачидтай байнга ингэж маргах нь хэцүү байна. Хууль журмынх нь дагуу зогсоолын газрын эрхийг сэргээлгэмээр байна. Яасан дээр вэ? Та бүхэн зөвлөөч” хэмээн нийтэлжээ.

Shares

Холбоотой мэдээ