Засагт заларсан ах дүүсийн холбоо ба зовлон нимгэлдэггүй төр засгийн царай

2021-07-29 240 0
Shares

Хурц шийдэмгий үг хэл, ард түмний хамгаалалтаар пи ар хийж, Ерөнхий сайд байхдаа ер бусын өндөр рейтингтэй байсан У.Хүрэлсүх улсын ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөхдөө Засгийн газрын хариуцлагатай албыг залгамж болгож намын дүү Л.Оюун-Эрдэнэдээ өгсөн цаг саяхан. Гэвч тушаал дэвшиж Ерөнхийлөгч болсон У.Хүрэлсүх, тугаа барьж засгаа авсан Л.Оюун-Эрдэнийн аль алинд нь түмэн олон тийм ч ам сайтай биш байна.

Энэ өдрүүдэд цар тахлын тоог алдаж, сонгууль, наадмаар дамнуулан шүүмжлэлд өртөөд байсан Л.Оюун-Эрдэнийн өндөр сэнтий тун ч хэврэг ганхаж байна. Тэрбээр өмнөх Ерөнхий сайдын холлвүүд маягын пи арыг өөртөө наах гээд хичээж Замын-Үүдэд баривчилгаа явуулж, завсар гарвал загнаж зандарч байгаа ч Миеэгомбын үеийн найланхай инээд, дарга аа гэсэн аядуу харц нь өнөө хэр олны сэтгэлээс гараагүй тул тийм ч аятайхан харагдаж өгөхгүй л байна.

Гэвч тэрбээр энэ удаагийн Засгийн газарт өөрийн хүмүүсээ бат гэгч нь байршуулсан тул албан тушаал хийгээд ард, урдах асуудлаа ягштал шийднэ гэж итгэж байгаа бололтой. Тэрбээр засгийн газартаа өөрийн үеэл ахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар, АТГ-ын даргаар нутгийнхаа ахыг тохоон томилсон тухай хэвлэлээр хөврөх бөгөөд мөн л нутгийнхаа ахын арыг дааж улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хүчин зүтгэсэн зэрэг нь улс төрийн халуун тогоонд өнгө нэмэх, улмаар албан тушаалаа урт хугацаанд хадгалж үлдэх боломжийг бүрдүүлсэн гэж тооцоолоход хүргэж байгаа бололтой.

Гэвч ард түмний сэтгэл санаа тогтворгүй, ажил хариуцаж буй сайддаа тун ч тааруухан дүн тавьсаар байна. Хилийн дээс алхаж олимпын наадамд оролцохоос эхлээд хийсэн үйлдэл, хэлсэн үг бүртээ шүүмжлэлд өртөж буй сайд маань гэхдээ ард иргэдийн шахалтыг ах, дүүсийнхээ хүчээр даваад гарчихна гэсэн тооцоотой байгаа улс төрийн тоглолтыг учир мэдэх хүмүүс хэлэх болов.

Shares

Холбоотой мэдээ