Хүний ам.инд хүрдэг хятад мотоциклийг хүүхдийн ам.инд хүргэх аюултай бизнес

2021-07-30 227 0
Shares

Монгол хүн мориноосоо болж хэл аманд хүрч байгаа энэ үед мотоциклтос болж амь насаа алдсаар ирснийг мөртах учиргүй. Урин дулааны улирал ирж мотоциклийн хэрэглээ ихэссэнтэй холбоотой зам тээврийн осол, зөрчил нэмэгдэж эхэллээ. Өнгөрсөн 7 хоногт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт шороон замд улсын дугааргүй мотоцикл унаж явсан 39 настай иргэн амиа алджээ.

Мөн Дорноговь аймгийн Сайхандулаан сумын IV багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй “Dayun” маркийн мотоцикл онхолдож, уг мотоциклийг барьж явсан 37 настай эрэгтэй Б-гийн амь нас хохирчээ. Түүнчлэн Баянхонгор аймгийн Жинст сумын III багийн нутаг “Өвөр хоолой” гэх газар шороон замд улсын дугааргүй “Mustang-5” маркийн мотоцикл онхолдож, 30 настай эрэгтэй Б-гийн амь нас хохирсон ослууд гарав.

2018 онд л гэхэд, мотоциклийн зам тээврийн 552 осол бүртгэгдсэнээс 265 хүн гэмтэл, бэртэл авч, 116 хүний амь эрсэджээ. Энэ нь зөвхөн ТЦА-нд бүртгэгдсэн осол зөрчил. Бодит амьдрал дээр энэ тоо хол зөрүүтэй. Учир нь малчид амь насанд тулах бэртэл, гэмтэл аваагүй л бол осол чинээ бодолгүй өнгөрдөг.

Тэгвэл одоо 40км/цаг хурдалдаг ийм хужаа мотоциклоор баахан хүүхэд бэртээж гэмтээх ил цагаан сурталчилгаа олон нийтэд сурталчлан гаргаж, олны танил гэх эрхмүүд магтаад сууж байгаа нь эмгэнэл. Мотоциклийг А серийн үнэмлэхээр курс төгссөн насанд хүрсэн хүн унадаг шиг санагдах юм. Мөнгө авч болох ч юуны рекламанд тоглож юу сурталчилаад байгаагаа мэддэг баймаар байна “томчууд”!

Shares

Холбоотой мэдээ