АТГ-аас “ТЭЦ-3” ТӨК-ийн захирал Ч.Чинбатыг шалгаж байна

2021-07-30 276 0
Shares

АТГ-аас “ТЭЦ-3” ТӨК-ийн захирал Ч.Чинбатын өрөөнд шалгалт хийж байна. Тодруулбал Ч.Чинбаттай холбоотой ноцтой зөрчлүүд илэрсэн талаар эх сурвалж мэдээлж байна. Энэ дагуу “Поларис” их дэлгүүр болон буудлын оффист АТГ шалгалт хийж байгаа аж.

“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК нь 1968 онд ашиглалтад орсон ба жилдээ 1.1 тэрбум кВт цахилгаан эрчим хүч, 2.9 сая Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэдэг. Энэ нь Төвийн эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 17.3 хувь, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 34.8 хувь, Үйлдвэрийн технологийн уурын хэрэглээний 55 хувийг хангадаг юм.

Shares

Холбоотой мэдээ