Олон нийтийг гайхшруулсан сайд нарын мэдэгдэл

2020-12-16 348 0
Shares

У.Хүрэлсүхээр ахлуулсан хоёр дахь удаагийн Засгийн газар цар тахлын хүндхэн өдрүүдэд хэл ам ихтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэгвэл шинэ тутам байгуулагдсан Засгийн газрын зарим сайд нар олон нийтийг алмайруулсан мэдэгдлийг ээлж дараалах хийгээд байна.

Нэг. Д.Сарангэрэл ба цаазын ял

Тэрбээр “Өнөөдөр хүний эрхийн өдөр. Хэн нэгнийг доромжлох нь бүү хэл шүүмжлэх ч ёсгүй өдөр. Тэгэх тусмаа үзэл бодлоо илэрхийлсэнийх нь төлөө. Хэтэрсэн доромж, гүтгэлэгт хүн л юм хойно эмзэглэнэ. Тиймээс надтай л адил буй хэмээн бодож,над руу дайрсан шүүмжид авах гээхийн ухаанаар хандаж, алдаа байвал засаад л явахаас бус эргэн асч, хариу дайралт хийлгүй шингээж, урагшаа харж явдаг. Аливаад хэм, хэмжээ хэрэгтэй. Тиймээс хүүхэд, эмэгтэйчүүдийг зодож тарчлааж, хүчирхийлж, амь насыг нь бүрэлгэсэн гэмт үйлдэлд цаазын ял оноох тухай байр сууриа илэрхийлсэн нь үнэн. Зэрлэг балмад үйлдэл үл харагдан чимээгүй үйлдэгдсээр. Өдөр бүр нялх балчир үрс, хүч сул эмэгтэй хүн зовлон шаналал амсч, амь насаа алдсаар. Цаазын ял хүчирхийлэгчдийг цочооно… Оновчгүй байр суурь байж мэдэх ч хүүхэд эмэгтэйчүүдээ өмгөөлөх сэтгэл зүрх минь мохохгүй. Өнөөдөр хүний эрхийн өдөр. Ганц өнөөдөр биш үргэлж эрхийн өдөр байгаасай гэж хүснэ” хэмээн нийтэлжээ.

Хоёр. Х.Нямбаатар ба Эрүүгийн хууль< 3000 ба түүнээс дээш дагагачтай олон нийтийн сүлжээн дэх хаягтай хэн боловч хуулийн этгээдийн хэмжээнд тооцогдож, өөрийн хаягаар мэдээлсэн мэдээлэл нь гүтгэлэг гэж үзвэл эрүүгийн хариуцлага хүлээхээр болсон тухай иргэд, олон нийт шүүмжлэл өрнүүлж байна. Тэгвэл энэ талаар салбарын сайд өөрийн байр суурийг илэрхийлээд байна. Тэрбээр, Худал мэдээлэл тараасан, хүн гүтгэснээ хүлээн зөвшөөрч залруулга хийсэн тохиолдолд ямар нэгэн эрүүгийн болон зөрчлийн хуулиар торгохгүй. Над руу хүмүүсийн дайраад байгаа шалтгаан бол өөрсдөө өмчилсөн хэвлэлийн зөвлөлтэй байхыг хүсэж байгаа. Нийгмийн сүлжээ хэрэглэгч бүгд хэвлэн нийтлэгч болсон.Олон нийтийн сүлжээнд өөрийн санал бодлоо илэрхийлэх нь хэвлэн нийтлэх явдал. Өмнөх хууль зүйн сайд нар шиг өмнөх ерөнхий прокурор шиг бизнес эрхлэгчдийнхээ мөнгийг дээрэмдэж тонодоггүй байя. Сэтгүүлчид "Бид хүн гүтгэе. Яадаг юм. Та нар эрүүгийн хуульнаасаа наад заалтаа халж хаяач" гэдэг юм ярьж байна. Би зарим сэтгүүлчдийг хэвлэлийн зөвлөлийг худалдаж авах гээд өргөн хүрээтэй байгууллагаас айгаад байна гэж хардаад байгаа. Миний талаар гүтгэлэг тараасан Навчаа гэдэг хүүхэн "14 настай хүүхэд хүчиндэгч Х.Нямбаатар чи зайл аа" гэж байгаа. Би охин хүүхдүүдтэй. Би үүнийг худлаа гэдгийг цагдаагийн байгууллагаар нотлуулья. Навчаа бол надтай өрсөлдөж нэр дэвшсэн Пунсалмаа гэдэг хүний сонгуулийн штабт ажилласан. Сонгууль дуусахаа больчихсон юм байна. Сонгуулиас сонгуулийн хооронд тодорхой циклд төрийн алба явах боломжгүй болж. Над руу чиглэж байгаа гүтгэлгийг ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилгаа эхэлжээ. Миний эсрэг байгаа хүмүүст хэлэхэд Би өөрийнхөө үзэл бодол энэ зарчмаасаа хэзээ ч ухрахгүй. Үндсэн хуульд өөрчлөлт орж ерөнхийлөгч парламентаас сонгогддог болох нь зүйтэй. Миний нэр төр алдар хүндийг гутаан доромжилж байна. Би хүчиндэгч биш. Бүх телевизийн ард нэг улс төрч байгаа. 14-өөс дээш насны хүнтэй тохиролцож бэлгийн харьцаанд орвол харьцангуй хөнгөн ял оногдуулдаг эрүүгийн эрх зүйн уламжлал тогтоод 90 хэдэн жил болж байна.12-р ангийн хүү үерхдэг 10-р ангийн охинтой тохиролцоод бэлгийн харьцаанд орсон тохиолдолд 5 жилийн ял өгч болохгүй гэжээ. Гурав. Н.Тавинбэх ба цахилгааны үнийн чөлөөлөлт Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цар тахлын үед иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор Монгол Улсын нийт өрхийн цахилгаан, дулаан, усны мөнгийг тэглэх шийдвэр гаргалаа. Монгол Улс 900 мянган өрхтэй бөгөөд айл өрхүүдийн 100 ам.метр хүртэл талбайн дулааныг төр хариуцана гэх шийдвэрийг гаргаад байв. Түүнээс дээших талбайн дулааны төлбөрийг айл өрхүүд өөрсдөө хариуцах юм.Тэгвэл өнөөдөр салбарын сайд дээрх шийдвэртэй холбоотой журам гаргасныг танилцуулав. Цахилгаан, дулааны төлбөрийг тэглэснээр айл өрхүүдийн эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэж, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орох эрсдэл бий юү? гэсэн сэтгүүлчийн асуултад Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хариуллаа. Тэрбээр, Төрөөс цахилгаан дулаан эрчим хүчний төлбөрийг хариуцаж байгаатай холбоотой хэрэглээ огцом нэмэгдэж, эх үүсвэрийн дутагдал орох эрсдэлтэй. Иргэд, ААН-үүд хэрэглээгээ зохицуулж, төр засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжиж, хамтарч ажиллана гэж найдаж байна. Монгол Улсын хэмжээнд эрчим хүчний 738 мянган хэрэглэгч цахилгаан, дулаан хэрэглэх гэрээтэй. Үүнээс 728 мянган хэрэглэгч, цахилгаан дулааны эрчим хүчний төлбөрийн чөлөөлөлтөд хамрагдана. Нийт хэрэглэгчийн хоёр хувь буюу 9100 хэрэглэгч хөнгөлөлтөд хамрагдахгүй гэв.

Shares

Холбоотой мэдээ