Том Дэйли: Хайр, амжилтын түүх

2021-07-31 394 0
Shares

Хайр болгон хүн болгоны хүссэнээр байх албагүй. Тийм учраас Токиогийн олимпын аварга болсон Их Британийн усан спортын тамирчин Том Дэйли ялалтын торгон мөчдөө, “Би олимпын аварга болсондоо, ижил хүйстэн болж төрсөндөө бахархаж байна” хэмээн хэлжээ.

Томас Роберт Дэйли 1994 оны 5 -р сарын 21 -нд төрсөн бөгөөд Олимпийн алтан медальт тамирчин юм. Тэрээр 10 метрийн тавцан дээрээс үсрэх төрөлд мэргэшсэн бөгөөд энэ төрлөөрөө дэлхийн хошой аварга болсон. Тэрбээр 2009 онд ФИНА -гийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 15 насандаа ганцаарчилсан төрөлд түрүүлж, 2017 онд дахин амжилтаа бататгаж медаль хүртсэн. Дэйли шумбалтын төрөлд 2012, 2016 оны олимпийн хүрэл медалийг авч байсан бол энэ жилийн Токиогийн олимпод амжилтаа ахиулж карерийнхаа оргилд хүрч чаджээ.

Тэрбээр долоон настайгаасаа эхлэн шумбаж эхэлсэн бол тэр үеэс эхлэн өөрийнхөө бэлгийн чиг баримжааг мөн таньж мэджээ. Авьяас чадвараа эрт олж харсан энэхүү чадварлаг залуу 9 наснаасаа эхлэн үндэсний болон олон улсын тэмцээнд оролцож эхэлжээ. Их Британийг төлөөлж 2008 оны зуны олимпод оролцож байсан тэр үе түүнийг хамгийн залуу өрсөлдөгч гэх алдрыг авчиржээ.

TomDaley-н гэр бүл Dustin Lance Black, Tom Daley нар 8 жилийн өмнө танилцаж 2017 онд хуримаа хийжээ. Бүр нэг хүүтэй. Dustin Lance Black нь кино найруулагч, зохиолч, телевизийн продюсер бөгөөд Academy Award-аас хүртэл Шилдэг Зохиолчийн шагнал хүртэж байжээ. Сонирхуулахад тэд 20 насны зөрүүтэй. Бурхан л биш бол өөр хэн ч биднийг салгахгүй хэмээн нэг нэгэндээ ам тангараг өргөсөн энэ хосын амьдрал ажилт, аз жаргалаар бялхаж байна.

“Би өөрийгөө ижил хүйстэн, олимпын аварга гэдгээ хэлэхдээ үнэхээр бахархалтай байна. Бага байхдаа би өөрийгөө хэн байснаасаа гэдгээсээ болж хэзээ ч амжилтад хүрнэ гэж боддоггүй байсан. Тэгвэл миний олимпын аварга болоод зогсож байгаа нь хүн хүсвэл юунд ч хүрч болохыг харуулж байгаа хэрэг” хэмээн тэрбээр ярьсан юм.

Дэлхийн тавцанд нэрээ дуурсгасан өндөрлөгөөс харахад олон нийтийн шүүмжлэлт харцан дунд амьдрахад нь тулгарсан шахалт, асуудлуудын талаараа нээлттэй ярьсан нь олны анхаарлыг татжээ.

“Өмнөх тэмцээнүүдээс энэ удаагийн олимп надад илүүтэй нээлттэй санагдаж байна. Би 2013 онд ижил хүйстэн гэдгээ олон нийтэд зарласан. Өмнө нь үргэлж л ганцаардаж, бусдаас өөр, хүмүүстэй таарахгүй хүн шиг санагддаг байв. Олон нийтийн хувьд нийгэм намайг ямар байлгахыг хүссэн шиг би сайн байж чадаагүй. ЛГБТ залууст хандаж хэлэхэд одоо чи хэчнээн ганцаардаж байгаа ч ганцаараа биш шүү гэж хэлмээр байна. Өөрөө л хүсвэл хүн юунд ч хүрч чадна.”

Дейлиг ярьж байхад нэг гайхалтай зүйл болсон нь Хятад болон Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний үгийг дамжуулж байсан юм. Тус хоёр улсын алинд нь ч ижил хүйстэй хүмүүсийн гэрлэлтийг зөвшөөрдөггүй байна.

Усан шумбалтын аварга 2017 онд кино продюсер Дастин Ланс Блэктэй гэрлэж одоо Робби гэх хүүтэй. Тухайн үед тэдний хурим олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байсан юм. Хятадын сэтгүүлч Дейлигээс гэр бүлийнх нь талаар асуухад тэрбээр маш баяртайгаар “Энэ удаагийн олимп бол миний хувьд хамгийн гайхалтай, амьдралыг минь өөрчилсөн том аялал байлаа. Одоо нөхөр, хүүтэй хоёр дээрээ очиж чанга тэврээд, ялалтын баяраа тэмдэглэхийг тэсэн ядан хүлээж байна. Тэднийгээ маш их санаж байна” хэмээн хариулжээ.

Shares

Холбоотой мэдээ