Цар тахалтай холбоотойгоор Монголын бүртгэл, хяналтын систем эрс сайжирчээ

2020-12-16 34 0

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр нар мэдээлэл хийлээ. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болон халдварын эх сурвалжийг тандан судалж байна. Хэд хэдэн таамаг байгаа ч халдварын эх уурхайг гүйцэд тогтоох хугацаа арай болоогүй. Амьсгалын замын халдварын үед эх уурхай хаанаас ч байж болох аж.

Дэлхий дахин 10 гаруй вакцин сайн хөгжүүлэлтэд явж буй. Одоогоор дөрвөн улс коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтыг эхлүүлсэн. Харин манай улсын хувьд, Ерөнхий сайдын захирамжаар Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг вакцинжуулалтын асуудал дээр ажиллаж буй. Тэд Ковакс хөтөлбөрийн хүрээнд болон Дэлхийн банкны тусламжаар Засгийн газрын хөрөнгөөр COVID-19-ийн вакцин авах тал дээр ажиллаж байна.

Тэгвэл цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор Монгол Улсын бүртгэл, хяналтын систем эрс сайжирчээ. Тухайлбал үйлчилгээний байгууллагууд иргэдийн халууныг хэмжиж, овог нэр, утасны дугаараар бүртгэлийг хийж байгаа бол зарим томоохон газрууд И баримт апплекшнийг ашиглан иргэний хаагуур үйлчлүүлснийг төвөггүй бүртгэж байна. Ингэснээр хэрэв сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд тухайн иргэний хавьтлыг цаг алдалгүй мэдэх боломжтой юм.

Холбоотой мэдээ