Хуурамч шатахууны монопол “Трафигура”-гийн балгаар бензины үнэ тэнгэрт хадлаа

2021-08-02 453 0
Shares

Иргэд шатахууны үнэд анхаарлаа хандуулдагч машиндаа шахуулж байгаа шатахууныхаа чанарыг мэдэхгүйгээс эд хөрөнгөөрөө хохирдог. Тэгвэл хил, гааль дамнан өөрийн хуудуутай ажлаа нугалдаг бүхэн бүтэн сүлжээг бий болгосон “Трафигура” гэх компани элэг нэгтнээ хорлож, их хэмжээний хохирлыг хуурамч шатахууны бохир бизнесээрээр дамжуулан учруулах болжээ. “Трафигура”-гийн учруулсан хохирол техник эвдлээд зогсохгүй өнөөдөр шатахууны үнийг 600 төгрөгөөр нэмэгдэхэд шууд нөлөөлсөн хэмээн холбогдох эх сурвалжууд хэлж байна.

2015 оноос эхлэн Онцгой албан татварын хувь хэмжээг бензинд 400 мянга, дизель түлшинд 520 мянган төгрөг нэмэгдүүлсэн тул ашиг хонжоо хайгчид хуурамч шатахууныг их хэмжээгээр нийлүүлэх болжээ. Энэ нь жилдээ 30 мянган тонн орж ирдэг байсан шатахууны хэмжээ татвар нэмэгдчихээд байхад 100 мянган тонн болж өссөн гаалийн баримтаар батлагддаг. Үнэ нэмэгдээд байхад хэмжээ өсөөд байсны цаад шалтгаан хуурамч шатахууны гол түүхий эд керосин нафтад онцгой албан татвар ногдуулдаггүй, оруулж ирэхэд ямар нэгэн тусгай зөвшөөрөл шаарддаггүйтэй шууд холбоотой.

“Трафигура” ХХК-ийн захирал Э.Жононбаяр гэх эр хяналт, шалгалтын гадуур дур зоргоороо аашилж ирсэн нь улс төр, хил гааль дамнасан томоохон бүлэглэлийн ивээлд багтсантай холбоотойг учир мэдэх эх сурвалжууд хэлж байна. Энэ нь ч үндэслэлтэй юм. Э.Жононбаярын ээж Эрдэнэсүрэн нь гаалийн ерөнхий газар, хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд тэр цаг хугацаанд хуурамч шатахууныг эдний гэр бүл дотоодын зах зээлд ус шиг шахах болжээ. Монголын томоохон сонин хэвлэлийн нүүрэнд гарч байсан баримтаас харахад Э.Жононбаярын ард хил, гаалийн томчуудаас гадна, хууль хүчнийхэн ч мөн байдаг байна.

Тэд хяналт, шалгалтыг аргална, хууль, дүрмийг зөөлрүүлнэ. Хариуд нь мэдээж их хэмжээний ашиг хүртэнэ. Ж.Ононбаяр хуурамч шатахууны бохир бизнесээс орсон мөнгөө уул уурайн олборлолт явуулахад оруулах замаар угааж, улмаар алтнаас олсон ашгаа авлига, арын хаалгаа бэхжүүлэхэд зарцуулдаг байж болзошгүй юм. Тэрбээр төрийн нууцад хамаарах лиценз, зөвшөөрлийн мэдээлэлд саадгүй нэвтэрдэг гэх бөгөөд хүчингүй болсон лицензийг сэргээх замаар хүний хараанд өртөхөөргүйгээр цэвэрхэн олборлолт явуулдаг тухай мэдээлэл байна.

Хэдийгээр шатахууны салбарын хүрээлэл дунд түүний үйлдлийг бүгд мэддэг ч бүлх залгисан мэт чимээгүй байгаа нь асуудал дагуулах боллоо. Учир нь энэхүү бохир бизнесийн уршгаар шатахууны үнэ нэмэгдэж, шанд нь ядарсан иргэд хохироод сууж байна. Хамгийн сүүлд Уул уурхайн сайд Ёндон Засгийн газар шинээр байгуулагдах үед хуурамч шатахуунтай эрчимтэй тэмцэнэ хэмээн мэдэгдэж байсан нь түүнээс хойш тэрхүү үг уриа лоозон болж үндсэндээ замхарчээ.

Эх сурвалж: Erennews.mn

Shares

Холбоотой мэдээ