Ц.Оюунгэрэлийн онигор шар хүү Идэр-Од олон залууст урам зориг өгөв

2021-08-03 363 0
Shares

Онигор нүдний бэлэг тэмдэг, олон охидын зүрхний өвчин, рекламны мангас, подкастын хаан эсвэл хатан, хэл усны ментор гээд хийхгүй юмгүй нэг залуу Монголын нийгэмд гарч ирсэн нь Б.Идэр-Од юм. Станд апп комеди хийж сайн муугаар хэлүүлж үзсэн ч солиор гээд тайзан дээрээ үргэлжлүүлэн ярьсаар байсан энэ залуу зогсолтгүй хөдөлмөрийнхөө үр шимээр улс төрч Ц.Оюунгэрэлийн хүү гэдгээрээ бус угаасаа авьяастай эвгүй гэр гэдгээрээ өөрийгөө танилцуулж чадсан байдаг. Тэгвэл тэр өөрийгөө шагнаж Rolex авснаа цахим хуудаснаа нийтэлжээ. Улмаар өнгөрсөн цаг хугацаанд юу амжуулснаа цухас дурдаад цагтай уралдаж амьдралаа босгож, улсаа хөгжүүлээрэй гэсэн хөнгөхөн хэрнээ бодууштай түүхээ хуваалцлаа.


Телеком, IT, боловсролын салбаруудад 5 компанийг хамтран үүсгэн байгуулжээ. Нийт 130 гаруй хүний найдвартай ажлын байрыг бий болгосон байнаа. Багийнхнаас маань сүүлийн жил гаранд 10 гаруй хүн шинэ байртай болж, ковидын хүнд 2 жилд нэг ч хүний цалинг хоцроосонгүй ээ. Харин ч дандаа нэмсэн байна.
Өсвөр наснаас минь Англи хэлтэй болгож, газар үзүүлсэн ээж, аавдаа талархаж байна.
Сонссон, мэдсэнээ хуваалцах нь миний нийгэмдээ зориулах нэг том үүрэг гэж боддог. Мэдэмхийрэх гэсэн хэрэг биш юм шүү.

Бараг 100 дугаар подкэст бичлээ. Тогтмол 500К орчим хүнд хүрч байна. Орон нутгийн ТВ, радионуудад контентоо нээлттэй өгдөг байгаа. Хэл сурдаг апп гаргаж улс даяар сургалтын төвд явах боломжгүй олон хүмүүс 11 орны хэлийг утсаараа сурч байна. Өдөр бүр 50К хүн орж хэрэглэдэг. Аяга кофены л үнэтэй апп.
Комедигоороо бусдад инээд бэлэглэж байгаагаа би бас хамгийн сайхан үйлс гэж итгэдэг.


Өнөөдрийг хүртэл 50 гаруй комеди бичлэг цацаж, 45 сая удаа бичлэгүүдийг маань үзэж, нийт 4 бүтэн соло концерт тайзнаа тавьжээ. Өвөө маань надад сониуч, санаачлагч, хөдөлмөрч хүн байхыг их захисаан. Хичээж явнаа. Дэмжиж, сошл сувгуудаар маань хамт байдаг та нартаа баярлалаа. Хэдүүлээ Англи хэлээ саакруулаад, өөрсдийнхөө хамгийн сайнаар л зүтгэцгээе хэмээн хэлжээ.

Shares

Холбоотой мэдээ