Эрүүл мэндийн салбарын бүх ажилтанд 1 сая төгрөгийн тэтгэмж олгоно

2021-08-03 233 0
Shares

Эрүүл мэндийн салбарын бүх ажилтанд нэг удаа 1 сая төгрөгийн урамшуулал олгохоор болж, эхнээс нь санхүүжилтыг хийж эхэлжээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн яамны зүгээс цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд ажиллаж буй төрийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаа дэмжих зорилгоор 2021 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж урамшууллын зардлыг батлуулсан бөгөөд тус бүр 1,0 сая төгрөг олгохоор шийдвэрлэн төсвийн хуваарийн дагуу эхний санхүүжилтээс эрүүл мэндийн байгууллагуудад шилжүүлж эхлээд байна.
Цар тахлын эсрэг, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө үндсэн тусламж үйлчилгээгээ алдагдуулалгүй ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууддаа талархал дахин илэрхийлье гэжээ.

2021.07.21-ний өдөр ЭМЯ-ны цалин хөлсний хорооны хуралд ҮЭ-ийн төлөөлөл (ажлын хэсэгт орсон хүмүүс) оролцлоо. Энэ хурлаар Цалин хөлсний өнөөгийн нөхцөл байдал, өөрчлөлт оруулахтай холбоотой саналын төслийг танилцуулав. ЭМЯ-тай байгуулах ажлын хэсэг албан ёсоор байгуулагдаагүй байгаа бөгөөд урьдчилан хоёр тал хамтран ажиллаж саналаа нэгтгээд нэгдсэн саналаа ХНХЯ, СЯ-тай хамтран байгуулагдах ажлын хэсэгт оруулж асуудлыг хэлэлцүүлэхдээ бодитой нотолгоотой төсөл боловсруулсан байхаар ажиллаж байв.


Салбарын ҮЭ-ийн холбооноос дараах байр суурь, саналыг тавьлаа. Үүнд: Хамтарсан ажлын хэсгийг байгуулсан албан ёсны шийдвэрээ яаралтай гаргах, Худал мэдээлэл(цалин 20-50% нэмэгдсэн гэх мэт)-үүд маш их тавигдаж байгаа нь эмч, ажилтнуудыг бухимдуулж байгаад анхаарч ажиллах, ҮЭ-ийн байгууллага ЭМС-ын реформоос ухраагүй, гэхдээ эхний ээлжинд үндсэн цалинг 2 дахин нэмэгдүүлэх байр суурь дээрээ байгаа гэсэн саналыг тавив.

Ойрын үед хийгдэх ажлууд:
ЭМДЕГ-аас эмнэлгүүдийн санхүүжилттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авна, Улаан ногоон бүс гэж ялгахгүйгээр 1400000 төгрөг олгох ажил удааширч байгааг сануулж, эхний ээлжинд олгох 700000 төгрөгийг 7-р сардаа багтааж олгоно, Эмч ажилтнууд цалин хөлс,нэмэгдэл, нэмэгдэл хөлс, илүү цагийн мөнгөө авч чадахгүй, цалин хөлстэй холбоотой асуудал, хүндрэл ихтэй байгаа эмнэлгүүдэд ЭМЯ, НЭМГ, ҮЭ-ийн төлөөлөл оролцсон хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо.

“Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн ТУЗ-ийн эмнэлгийн хамт олны төлөөллийг нэр дэвшүүлэх хурлыг зохион байгуулах журам”-ыг Эрүүл мэндийн салбарын 2020-2021 оны хамт(тариф)-ын нэмэлт хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс 2021.07.19-ний өдөр шинэчлэн баталсан байна. Энэхүү журмыг ҮЭ-ийн хороодын дарга нарт албан ёсоор мэдээлж байжээ.

Shares

Холбоотой мэдээ