ОЛИМПИЙН МӨНГӨН МЕДАЛЬТ САИД МОЛЛАЕЙ: Би өмнөх амьдралаа мартаж Монгол хүн болсон

2021-08-05 347 0
Shares

-Олимпийн наадам гайхалтай байлаа. Үнэхээр баяртай байна. Олон монголчууд энд цугласан байна. Бүгд баяртай байгаа байх гэж найдаж байна. Энэ медаль Монголын ард түмнийх. Мөн миний анхны олимпийн медаль. Энэ медаль монголчуудад барьж буй хамгийн том бэлэг гэж бодож байна. Намайг Монголын Саид Моллаей гэж дуудсанд баяртай байгаа. Өмнө нь би өөр улсын төлөө барилддаг байсан бол одоо Монголын төлөө барилдаж байна. Би одоо Монгол хүн шүү дээ. Би өмнөхөө мартсан. Одоо байгаа нь л чухал. Үнэхээр баяртай байна. Та бүхэнд баярлалаа. Надад маш их тусалж байгаа багш нар, найзууд, өсвөр үе, залуучууддаа баярлалаа.

Гэр бүлтэйгээ ярьсан. Тэднийг Монголд ирэх эсэхийг би мэдэхгүй байна. Ирж ч магадгүй, ирэхгүй байж ч магадгүй.  Одоо би амармаар байна. Түүний дараа дахиад бүгдийг шинээр эхэлнэ дээ. Дараагийн олимпдоо бэлдэнэ. Би дараагийн олимпоос алтан медаль авна гэж амалж байна. Одоохондоо мөнгөн медаль болно. Х.Баттулга ерөнхийлөгч заавал алтан медаль аваарай гэж хэлсэн. Тиймээс алтан медалийн төлөөх дайралтандаа бэлдэнэ. Би одоо Монголд хэсэг хугацаанд байж, амарна. Энд би их олон найзтай.

Би Монгол нэрээ мэднэ. Молом гэсэн. Энэ нэр сайхан нэр байна. Намайг Молом гэж дуудаж буй монголчууддаа баярлалаа. Монголчууддаа хандаж хэлэхэд та нарынхаа сайхан энерги, намайг дэмжиж буйд баярлалаа.

Shares

Холбоотой мэдээ