Манай улс төрчдийн нийтлэг төрх: Бүгд англи, орос хэлтэй гэж бичдэг

2020-12-16 39 0

Олон нийтийн сүлжээнд иргэд улс төрийн агуулгатай мэдээ мэдээллийг ихээр түгээх болов. Энэ нь иргэдийн аж амьдрал улс төрчдийн гаргаж буй шийдвэртэй шууд хамааралтай байгаатайгаар тайлбарлагдаж болох юм. Тэгвэл олон дагачтай зарим эрхэм өнөөгийн улс төрчдийн нийтлэг дүр төрхийг дараах байдлаар тодорхойлжээ.

1. Үсээ сайхан засуулж, нүүрээ гилийтэл угааж, гадаад гоо үзэсгэлэндээ тултал нь анхаардаг

2. Ихэнх нь бизнес хийж байгаагүй ч асар их өмч хөрөнгөтэй

3. Дүрэм, журам, хуулийг эрх мэдэл, албан тушаал, бүлэглэл хар тэнхээгээр зохицуулна гэж итгэдэг

4. Татвар төлөгчдийн мөнгийг төрийн мөнгө гэж боддог

5. Хүүхдүүд нь бүгд гадаадад сурдаг бөгөөд олонх нь бор зүрх, шандас шөрмөс, оюун ухаанаараа явцгаасан гэж итгүүлдэг

6. Анкетан дээрээ бүгд англи, орос хэлтэй гэж бичдэг

7. ХОМ-ыг нь харахад албан тушаалынх нь ранкаар хөрөнгө мөнгө нь өссөн байдаг

8. Бүгд нутгийн зөвлөл, спорт холбоо, бөх, уяачдын ямар нэгэн сэтэртэй байдаг

9. Зүүний, барууны, демократ үзэл нтр түйч хамаагүй, зөвхөн эрх ашгаараа хуваагдсан

10. Хэзээч битгий бууж өг. Гучин жилийн хугацаанд буруугаа хүлээсэн улс төрч нэг ч байхгүй хэмээн Шагж гэлэн хэмээх хэрэглэгч нийтэлжээ.

Холбоотой мэдээ