Шатахууны үнэ 600₮-өөр нэмэгдээд 100₮-өөр буурдаг байж болох уу АМГТГ-ын дарга Х.Хэрлэн даргаа

2021-08-08 512 0
Shares

АМГТГ-ын дарга Х.Хэрлэн даргын хэлж байгаагаар “Монгол Улс газрын тос экспортолж эхлээд 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд улсын төсөвт 2.3 их наяд орчим төгрөгийг төвлөрүүлсэн. Төрийн захиргааны байгууллага болох манай агентлаг жижиглэнгийн үнэд хяналт тавьдаг. Үнэ тогтоодоггүй. Бид аль болох ард иргэдийн нуруунд ачаа үүрүүлэхгүй, дэлхийн зах зээлд дээрх нефтийн үнийг барьж байгаа.

Үүсээд байгаа нөхцөл байдлын хүрээнд сүүлийн хоёр хоногт ажиллаад 100 төгрөгөөр шатахууны жижиглэнгийн үнийг буулгах чиглэл өгсөн. Зарим аж ахуйн нэгж 50 төгрөгөөр буулгасан. Өнөөдөртөө багтаж шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгана. Шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулах боломжтой гэж үзсэн” гэлээ.

Монголд шатахууны үнээ 600₮-өөр нэмчихээд 100₮-өөр буулгах нь шударга явдал уу? Гэтэл асар олон жил хэдэн арван тэрбумын ашиг олсон томоохон импортлогч компаниуд Төрийн албан хаагчийн үгийг юман чинээ бодолгүй гүрийсээр байна. ШӨХТГ-н дарга Бат-Эрдэнэ чадах чинээгээрээ тэмцэж олон арван компаниудад зөрчлийн торгууль ногдуулсан ч тэд шүүхдэнэ гэж “дунд хуруу” өгчихөөд хээвнэг үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд байж байгаа нь хэрээс хэтэрсэн үйлдэл болоод байна. Төрийн хатуухан гар энэ салбарт хэрэгтэй болоод байгааг анхаарах цаг болсон.

Shares

Холбоотой мэдээ