Түүхч олдоогүй юм бол ядаж Нууц товчоогоо уншчихгүй дээ

2021-08-09 965 0
Shares

Загвар хийц нь баригдахаасаа өмнө олон янзаар гарч байсан ЧИнгис хааны музейн барилга эдүгээ эд сүндэрлэж байна. Өмнөх барилгаас мэдээж хэрэг сайжирч байгаа нь ойлгомжтой боловч үүх, түүхийн судалгаа үнэндээ л юу ч алга. Тухайлбал музейн орой дээр байрлуулсан шонхор шувуу. Энэ шонхор шувуу түүхэн сурвалжид цагаан өнгөөр дүрслэгдсэн бол музейн удирдлагууд алтан шараар хийжээ. Уран сэтгэмж гээд хойш нь тавия гэтэл нар сарыг оройд нь залаад хийчихсэн байх юм.

Монголын нууц товчооны 63-р зүйлд “Есүхэй худ, би энэ шөнө, нэгэн зүүд зүүдлэв. Цагаан шонхор шувуу, нар сар хоёрыг атган нисэж ирээд миний гар дээр буув гэж зүүдлэв. Нар сарыг бид нүдээр үздэг билээ. Гэтэл, нар сарыг шонхор шувуу атгаж миний гар дээр буух нь гайхалтай, ямар сайн тохиол учрах болов гэж би бусдад хэлсэн бүлгээ” гэсэн байдаг. Харин манай алдарт музейн шонхор алтан шар байхын зэрэгцээ нар сараар бараг титэм хийгээд зүүчихсэн байх нь эгээ л хэн нэгэн бүхнийг захирагч тодрон гарч аяар Монгол Улс хаант засаглалтай болохыг бэлэгдээд байх шиг.

Shares

Холбоотой мэдээ