Реппер Гинжин хоолойны хүнд хагалгааг амжилттай давсан ч бүтэн жил дуулахгүй

2021-08-09 1304 0
Shares

Реппер Mrs.M-тэй хамтарсан дуэт БОРОО дуу нь 7 хоногийн дотор 1 сая хандалт авч сенсаци тарьж байсан Реппер Гинжин тус клипээ 2-хон хоногт л хийсэн хэмээн олныг гайхшруулж байсан нь саяхан. Хамгийн сүүлийн мэдээллээр бол Монголын шинэ үеийн репперүүдийг толгойлж буй Гинжин хоолойны хүнд хагалгаанд орсон аж. Тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Маш хүнд хагалгааг амжилттай даван гарлаа. Миний төлөө санаа зовж хамт байсан фэнүүддээ баярлалаа. Бүтэн жил дуулахгүй нь жаахан харамсалтай” гэжээ. Түүнд асар том тэсрэлт хийн эргэн ирэхийг хүсэн ерөөе. Ингээд өнгөрсөн жил реппэр Ginjin үндэсний хувцас буюу дээлээ өмсөн Тайваны нийслэл Тайпей (Taipei) хотод Golden Music Awards & Festival (GMA) -ийн 30 дахь удаагийн үйл ажиллагаанд Монгол улсаа төлөөлөн оролцож Монголчуудыг шуугиулж байсан мэдээллийг хүргэж байна.

Golden Music Awards & Festival нь Тайваны Grammy Awards гэгддэг бөгөөд хятад үндэстний болон Ази тивийн олон орнуудын уран бүтээлчдийн төлөөллүүд цугларч, өөрсдийн бүтээлүүдийг танилцуулах боломжийг олгодгоороо онцлогтой. GMA -д оролцсоны дараагаар Тайваны хэвлэлүүд Монголын Хип Хоп-ийг дэлхийн тавцанд авчрах реппэр хэмээн Ginjin -г онцолж байсан юм.

Тэрээр GMA -д оролцож байх үеэрээ Тайваны Трап, Хип Хоп урсгалын пионер гэгддэг реппэр YZ болон Америкийн продюсер, реппэр Jay Izaak нартай хамтран “On Me” нэртэй дууг хийж клипний зураг авалтыг Тайпей хотын төвд авч байжээ. “On Me” дууг удаан хадгалсаны эцэст энэ жилийн 4 сарын 17-нд Словакийн лейбл болох “Fck Them”-н Youtube сувгаас цацаж олны хүртээл болгожээ.

“Fck Them” нь бидний мэдэхээр Америкийн реппэр 6ix9ine-ийг дэлхийн хөгжмийн зах зээлд гаргахад нь нөлөөлж, хамтран ажиллаж байсан туршлагатай лейбл юм. Тус дуунд реппэрүүд өөрсдийн амьдралын хэв маяг мөн “Хүмүүс үүнийг яагаад үзэн яддаг юм бэ ?” гэсэн утгыг агуулжээ. Дууны аяыг реппэр Lil Thug E хийж гүйцэтгэсэн бөгөөд дууны бичлэг, микс, мастерингийг Jay Izaak болон B Production -ийн дууны инженер Tsogtoo TJ нар хамтран гүйцэтгэжээ.

2019 оны 11 сард 29-нд реппэр Ginjin анхныхаа “Tоос (-ноос) Зоос”-руу цомгийг гаргаж, бүрэн хэмжээний тоглолтоо хийгээд хэдэн сарын хугацааг өнгөрөөгөөд байна. Цаашлаад энэ жил мөн олон шинэ уран бүтээлүүд хийхээр төлөвлөсөн байгаа бөгөөд анги хэл дээрх дуу, гаднын уран бүтээлчидтэй хамтарсан цомог зэргийг олон улсын хөгжмийн зах зээл рүү гаргахаар ажиллаж байна.

 

Shares

Холбоотой мэдээ