1986 оноос хойш Хөвсгөл далайд бугшсан хог хаягдлыг бүрэн цэвэрлэнэ

2021-08-11 437 0
Shares

Хөвсгөл далай руу жил бүр хэдэн мянган аялагчид зуны зунд зорьдог. Харамсалтай нь манайхан майхан барих газаргүй болтол нь өтгөн, шингэнээ гадагшлуулж, эргээд очихгүй юм шиг хог хаягдлаа үлдээдэг. Энэ бүхэн Монгол улсын цэнгэг усны нөөц, байгалийн цогцолбор газрыг үндсэндээибулшлах гол шалтгаан болж байгаа юм.


Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам үүнд санаа тавьж Хөвсгөл далайн эрэг орчмын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг салбар нэгж, орон нутгийн захиргаатай хамтран зохион байгуулж байна.


Аялагчдын тарьж буй хог хаягдлыг арилгахаас гадна МУ-ын Ерөнхий сайдын 2020 оны 117-р захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ажилласан. Энэ нь өнгөрсөн хугацаанд төр засгаас авч хэрэгжүүлж байгаагүй нүсэр ажил бөгөөд Н.Уртнасан сайдын үед хэрэгжиж байна. Уг ажил үр дүнд хүрвэл монгол улсын үзэсгэлэнт байгалийн цөм болсон Хөвсгөл далайгаа аврах, цаашлаад салбарын сайд болсны нэг том гавьяа юм.


Тэд далайд живсэн хөлөг онгоцыг гаргаж нуурын хавдрыг авах юм. Хөлөг онгоц зүүн талаараа хажуулдаж унасан ба доод хэсгээрээ лаг шаварт шигдсэн байдалтай, зэврэлт бага байгааг тогтоожээ.

1986 онд живсэн 300тонн жинтэй тус хөлөг онгоц болон бусад машин техникийг татан гаргана гэдэг нь цэнгэг усны ундарга болсон Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой. Живсэн машин техникийг нуурын хорт хавдар хэмээн эрдэмтэд нэрлэдэг. Иймээс эхний ээлжинд уг ажиллагааг явуулж ерөнхий тооцоо, судалгааг энэ сардаа багтаан хийж, дуусгахаар ажиллаж байна. Усны суурь судалгаа хийх ажлын хэсэг нуурын 5-6 цэгт дээж авч шинжилгээ хийж лабораторийн дүгнэлт гаргана. Живсэн техник хэрэгслийг татан гаргах ажлыг зохион байгуулахад шаардагдах хүн, хүчний нөөцийг Батлан хамгаалахын яамнаас гаргах юм.


Монгол Улсын хувьд том хэмжээний машин, техникийг татан гаргаж байсан туршлага, түүх байхгүй. Энэ ажиллагааг эрсдэлгүй зохион байгуулахын тулд ОХУ-аас туршлага, зөвлөгөө авч ажиллана. Оросын аврагчдын бүрэлдэхүүн ирэх 9 сард ирэх юм.

Shares

Холбоотой мэдээ