Л.Батжавын нялуун мессежний учиг тайлагдлаа

2021-08-11 927 0
Shares

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт энэ оны аравдугаар сарын 10-нд товлогдоод буй. Улс төрийн намууд уг сонгуульд оролцохоо илэрхийлж эхлээд байгаа. Тэгвэл УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт МАН-аас нэр дэвших хүсэлтээ өмгөөлөгч Л.Батжав намынхаа удирдлагуудад гаргажээ. Тэрбээр өнгөрөгч 7 дугаар сараас эхлэн тойргийн иргэдэд тун ч нялуун үгтэй мессеж нисгэх болсон бөгөөд түүний учир ийнхүү тайлагдаж байна.


Тэрбээр энэ удаагийн нөхөн сонгуульд миний бие нэр дэвшихээр хүсэлтээ илэрхийлж байна. Хэрэв УИХ-д сонгогдвол хамгийн түрүүнд авлига, хээл хахуультай тэмцэх асуудлыг барьж авна гэж бодож байна” гэлээ.

Түүх сөхөхөд Л.Батжав нь 2020 оны УИХ-ын сонгуульд Хэнтий аймагт өрсөлдөхөөр багагүй ач холбогдол өгч байсан ч гэнэт нэрээ татаж Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд найр тавьснаар Ерөнхий сайдын зөвлөх болж зөөлөн суудалдаа тухлаж байсан нэгэн юм. Харин энэ удаад дахин нэр дэвшихээ зарлаж ыайгаа нь өмнөх аргаа хэрэглэж мэдэхийг харуулж байна. Тухайн үед мань хүнийг тойргоо Хууль зүй дотоод хэргийн сайдаар зарж байна гэх бор шувуу нисэж байсан түүхтэй.

МАН-ын Бага хурлын XII хуралдаан наймдугаар сарын 5-нд хуралдаж, УИХ-ын нөхөн сонгуульд оролцохоо эцэслэн шийдвэрлэсэн. Тус хуралдаанаар нөхөн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах журмын баталсан.

Уг журамд зааснаар социологийн судалгаанд үндэслэж нэр дэвшигчийг тодруулна хэмээн заасан. Энэ дагуу МАН нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах юм байна.

Shares

Холбоотой мэдээ