Н.Энхбаяр, С.Эрдэнэ нар ирэх сонгуулийн сургаар улс төрд эргэж ирэх үү?

2020-12-17 106 0

Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн гэгддэг экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2016 болон 2020 оны УИХ-ын сонгуульд өөрийн нам болох МАХН-аас нэр дэвших гэж удаа дараа оролдоод эрх баричгдын зүгээс тавьсан хориг, хуулийн хязгаарлалтаар бүтээгүй. Тэрбээр өөртэйгөө шадарлах олон эрхмийг МАХН гэсэн нэрээр УИХ-д сойш ямар ч байсан ирэх 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй намын тоонд багтаад буй. Тиймээс Н.Энхбаяр хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд хязгааргүй хүсэлдээ хөтлөгдөн дахин Ерөнхийлөгчид нэр дэвших талаар бодож суугаа нь лавтай.

Нөгөө талд намаа “нам” болгосон гэгдэж буй С.Эрдэнэ удахгүй болох АН-ын ҮЗХ-ны хурлаар дахин намын даргаа баталгаажуулж, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр санаархаж байх талтай. Гэвч одоогийн ерөнхийлөгч АН-аас дахин мандат өвөртөлж ард түмний сонголтод өөрийгөө тулгах, улмаар сонгогдсон тохиолдолд нэг хүний арван жилийн ноёрхол улс төрийн хүрээнд бий болж улс орны хувь заяанд тийм ч таатай биш гэх хүмүүс байна. Тиймээс АН-ын гишүүдийн хурал энэ өнцгийг харж, хэлэх болбоос С.Эрдэнэд улс төрд эргэн ирэх нэг боломж бүрдэж болох юм. Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул гэсэн эртний үг бий.

Энэ утгаараа улс төрийн эрх мэдэлд хүрэх, улмаар өөрийн хаанчлалаа дахин сэргээхийг хүссэн хоёр “Э” үзэл баримтлала, үйл хэргээрээ тэнгэр газар шиг ялгаатай хоёр намаа эвсүүлж УИХ-ын сонгуульд хүртэл оролцсон гээд бодчих. Гишүүд, дэмжигчид нь хэзээ ч эвлэрэхээргүй эвсэл гэгчийг байгуулж чадсан ийм хүмүүст өдрөөс өдөрт Ерөнхийлөгчийн сэнтий зүүдэлж, мөрөөдөх нь нэмэгдсээр байна. Харин нөгөө талд ард түмэн тэднийг хүсэхгүй байгаад хэргийн учир оршиж байх шиг.

Холбоотой мэдээ