Сибирийн тайг шатаж утаа нь Монголд ирсэнд ундууцахын оронд залбир

2021-08-12 725 0
Shares

Дэлхийн хүчилтөрөгчийн дийлэнх хувийн үйлдвэрлэдэг Сибирийн ойн асар их хэсэг нь түймэрт өртөөд олон өдрийг өнгөрөөлөө. ОХУ-ын гал унтраах хүчирхэг баг дийлэхгүй байна гэхээр ямар өргөн цар хүрээг хамарсан нь ойлгомжтой. Хэдэн өдрийн өмнөөс манай улсын ихэнх хэсэгт уг түймрийн утаа салхины урсгалаар туугдаж ирснийг иргэд мэдэрч эхэлжээ. Үүн дээр нэг тайлбар хийх хэрэгтэй. Бид нэг дэлхийд амьдардаг, ялангуяа хойд хөршөөсөө хэзээ ч нүүгээд холчихгүй. Тиймээс тэдний асуудал бидний асуудал гэж хүлээцтэй, хүлцэнгүй байхтун. Байгалийн дийлдэшгүй хүчин зүйлд хүн, араатан амьтад бүгд сөхөрдгийг дэлхий даяараа мэдэрч буй нь энэ үзэгдэл болоод байна.

ОХУ асар их хүчин чармайлт тавьж байгаа ч яалт ч үгүй Сибирийн хөвч тайгад нэвтрэх техник тоног төхөөрөмж төдийлөн хүч хүрэхгүй байгаа нь энэ. Энэ үзэгдлээс болж дэлхий нийтээр хүчилтөрөгч буюу цэвэр агаараа алдаж байгааг л ухаарах хэрэгтэй.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ:

Улаанбаатар хотыг цагаан манан бүрхээд байна. Энэ утаа нь хойноос чиглэлтэй наашилж байгаа тул өнөөдөр /2021.8.4/ үдээс хойш манай орны хойд хэсгийн нутагт илүү өтгөрч, үзэгдэх орчин хязгаарлагдах аж. Энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас тодрууллаа. Монгол Улсад өнөөдрийн байдлаар ой хээрийн түймэр гараагүй. Энэ бол Сибирьт гарсан олон удаагийн ой хээрийн түймрийн утаа. Улаанбаатараас гадна Дархан, Булган, Сэлэнгэ орчмоор илүү өтгөн утаатай байгаа. Цаг агаарын мэдээллийн сайтын прогнозоор үдээс хойш үзэгдэх орчин хязгаарлагдах хэмжээнд утаа өтгөрөх шинжтэй харагдаж байна.

ОХУ-ын Сибирийн бүс нутагт сүүлийн 150 жилд үзэгдээгүй хуурайшилттай зун болж байгаагаас ийнхүү түймэр ихээр гарч байгаа. Зургадугаар сараас хойш нийт 200 гаруй удаа түймэр гарч, 15 мянган км газар нутагт галд шатсан. Энэ удаагийн түймрийн утаа хэд хоног Монгол Улсыг бүрхэх нь тодорхойгүй. Ямартай ч ерөнхий мэдээллээр утааны түвшин өнөөдөр хамгийн их байгаа. Маргаашнаас утаа өтгөрөх үзэгдэл багасах төлөвтэй байна” гэсэн юм.

Shares

Холбоотой мэдээ