Монголын 1000 оюутныг сургаж буй Унгарын Засгийн газрын тэтгэлэгийн шалгаруулалт явагдаж байна

2020-12-17 252 0

Унгар улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн 2021-2022 оны хичээлийн жилийн сонгон шалгаруулалт явагдаж байгаа билээ. Өнөөдөр энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг дахин сунгах гэрээнд Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Унгар улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Обрушански Борбола нар гарын үсэг зурлаа.

Энэхүү тэтгэлэгийн хүрээнд Монгол залуус маань сонгон шалгаруулалтанд тэнцсэн мэргэжлээрээ бакалавр, магистр, докторын сургалтанд хамрагдан, европт хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийн аль ч өнцөг буланд хүндэтгэн хүлээн авдаг Унгарын их дээд сургуулиудын дипломтой болох юм. Тэтгэлэгт хамрагдагсад сургалтын төлбөр төлөхгүй (Унгарын ЗГ хариуцана) үнэгүй оюутны байраар хангагдаж, сарын 44000 форинтны тэтгэлэг авдаг. (1 форинт =10 төгрөг) Stipendium Hungarikum”-т хамрагдаж, давхардсан тоогоор 1000 шахам Монгол оюутан Унгар улсын их дээд сургуулиудад суралцаж, 200 гаруй нь төгсөөд байна.

Бүртгүүлэх

Холбоотой мэдээ