Солгой гартнуудын өдрийн мэнд хүргэе. Солгойчууд баруун гартнуудаас илүү өвөрмөцөөр сэтгэдэг…

2021-08-13 766 0
Shares

Өнөөдөр солгой гартнуудын өдөр. 8-р сарын 13-ны энэ өдрийг солгой гартнуудын жаргал зовлонг хуваалцдаг өдөр билээ. Ардын сургуулийн босгыг давж “А” үсэг заалгах үед л солгой хүний асуудлуудтай тулгарч эхэлсэн дээ. Хатаагүй бэхээ дайруулан зүүн гараар бичдэг болохоор гар байнга л бэх болчихно, гитар дармаар санагдсан ч утас нь таарч өгөхгүй, нарийн мэргэжлийн багажууд бүгд баруун гараар хийхээр бүтээгдсэн байх жишээтэй. Солгойчууд бидэнд гарны барилт тохирохгүй зүйл тохиолддог ч гэсэн сэтгэмж, оюун ухааны хувьд бусдаас давуу санагдах үед бас бий.


Анзаараад байх нь ээ олон төрлийн солгойчууд байдаг. Солгой гараар бичнэ тэгснээ баруун хөлөөрөө бөмбөг өшиглөнө, зарим хүмүүс нь солгойгоор бичнэ, баруун гараараа халбага сэрээгээ барина гээд л янз бүр байх жишээтэй. Харин миний хувьд солгойгоор бичнэ, солгойгоор халбага сэрээгээ барина, солгойгоор өшиглөнө бас солгой сэтгэнэ, солгой дуулна.
Солгойчууддаа тэмдэглэлт өдрийн мэнд хүргэе!
Хүндэтгэсэн,
Цахим Эмч

Мэдээ, мэдээлэл:

Улаанбаатарт 21-23 хэм дулаан байна

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2021 оны 08 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-23 хэм, говийн бүс нутгаар 29-34 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-23 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 21-23 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 20-22 хэм дулаан байна.

Shares

Холбоотой мэдээ