Мөргөлдсөн, онхолдсон машины мэдээллийг Гаалийн мэдээллийн санд оруулахдаа ШИНЭ гэж сольдог байсан ноцтой үйлдлийг илрүүллээ

2021-08-14 1110 0
Shares

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг Бат-Эрдэнэ гэх МАН-ын залуу боловсон хүчин удирдаж эхэлснээс хойш унтаа байдлаасаа салж “амь орсон”. Хуурамч шатахуун импортлогч монопол компаниудтай нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцаж яваа. Мэдээж асар их мөнгө, эрх ашиг төвлөрсөн их хүчтэй нэг агентлаг тэмцэхэд хүнд байгаа л байх. Гэхдээ тэд шантарсангүй. Ээлж ээлжээр “сенсаци” тарьсаар… Энэ удаад тэд автомашин импортолдог газруудад шалгалт хийжээ. Ямар ноцтой баримт гарч ирснийг энд өгүүлье.

Эвдрэлтэй, осол аваарт орж импортоор орж ирсэн автомашины мэдээллийг гаалийн мэдээллийн санд оруулахдаа зургийг сольж, эвдрэл гэмтлийг нууж байгааг иргэдийн гомдлын дагуу шалгаж илрүүлэн Гаалийн Ерөнхий Газар -т нотлох баримтын бүрдүүлэлт хийн хүлээлгэн өгчээ.  ГЕГ-ынханд энэ бол маш том асуудал болж хувирлаа. Тэд Дотоодын хяналтаар шалгаж холбогдох байцаагч нарт арга хэмжээ авч, хариу мэдэгдэхээ удирдлагууд нь ШӨХТГ-т мэдэгджээ. Авто тээврийн төвийн Системийн хэмжээнд ажиллаж байгаа бүх хүнийг мэдээж нэг бүрчлэн хянах боломжгүй байдаг бололтой. Төрийн албаны нэр хүндийг нэг хоёр хүний хувиа хичээсэн ийм үйлдэл харлуулсаар байна. Энэ нь худалдан авагчдыг хохироосоор ирсэн ноцтой луйврын сүлжээ гэдэг нь ийнхүү баримтаар нотлогдлоо.

Чухам хэн гэгч этгээд хэдэн жил ийм луйвар хийж иргэдийг хэдэн тэрбум төгрөгөөр хохироосон нь удахгүй тодорхой болох байх. Ямартай ч ШӨХТГ-нхан шуурхай ажиллаж Эвдэрхий, мөргөлдсөн, осолд орсон автомашиныг оруулж ирэн гаалийн бүрдүүлэлт дээр “будлиан хийж” авто засварт оруулаад иргэдэд худалдаж асар их ашиг олдог байсан нь нотлогдлоо. Холбогдсон буруутай этгээдүүдийг эргэн олон нийтэд зарлах болно.

Shares

Холбоотой мэдээ