БОДИТ БАЙДАЛ: Уланга.ссан Н.Түвшинбаярыг Херо Баатар дарж авч тайвшруулсан бол Ялалт гэх залуу Энхбат начны шархыг тогтоожээ

2021-08-14 4496 6
Shares

Хэдхэн сарын өмнө хар багын хоёр найз нэгнийгээ зодож гэмтээсэн хэрэг гарсан. Тодруулбал Дэлхийн аварга, ард түмний хайртай хүү Н.Түвшинбаяр, Улсын өсөх идэр начин, багын найз Энхбатыг согтуурсан үедээ хүнд гэм.тээсэн. Тухайн үед тэнд байсан гэрчүүд буюу сэтгүүлч бүсгүйчүүд тэднийг салгаж дийлэхээргүй байсан бөгөөд гаднаас нэгэн залуу ирж Түвшинбаяр аваргыг арай чүү нэг юм “дарж авсан” гэдэг. Тэгээгүй бол Энхбат начны амь на.сыг хөнөө.х  ч нөхцөл байдал үүсч болох байжээ. Түвшинбаяр аварга маань их хэмжээний согтолттой байсан учир болсон явдлыг бараг л санахгүй байгаа гэж мэдэгдэж байсан.

Тэгвэл Энхбат начин маань одоог хүртэл БНСУ-д эмнэлэгт аппаратанд холбоотой амь, үхлийн заагт л байгаа мэдээлэл байна. Хэрэв аппаратыг салгах л юм бол Энхбат начин маань амьсгал хураах аюултай тул тийнхүү торгоож байгаа аж. Аргагүй л өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн салбар ямар үйлчилгээ үзүүлж байгаа нь ойлгомжтой. Монголд бол начин маань хэцүүдэх л байж. Гол мэдээллээ хүргэе. Тухай үед ийм л зүйл болж:  Начин Энхбатыг нэвширтэл зод.уулж байхад “Хэро” Баатар ирж зодооныг зогсооход Ялалт гэдэг залуу хамт ирсэн аж. Иргэн Ялалт Энхбатад анхан шатны тусламж үзүүлж, Хэро улан.гассан Түвшинбаярыг тайвшруулж байсан бөгөөд Энхбатын толгой.ноос олгойд.сон ц.ус бараг л метр газарт үсэр.ч байсан гэж гэрчүүд мэдүүлээд байгаа гэнэ.


Ингэхэд иргэн Ялалт гэж хэн байв хэмээн их удаан хайсан. Учир нь тухайн үeд зодоон болохоос өмнө болон Хэро Баатарыг ирэхээс өмнө явсан сэтгүүлч Г  Я гэж залуу байсан гэж хэлсэн нь Ялалт гэх энэ залуу байжээ. Энхбатын цус.ыг тогтоож, бага ч гэсэн тусламж үзүүлсэн иргэн Ялалтад тэнд байсан хүн дүрстнүүдээс арай илүү хүн чанар байсан гэж болох мэт. Ялалт гэх залуу нь Хэро Баатарын үй зайгүй анд ажээ. Тухайн үед Ялалт гэх энэ залуу байгаагүй бол Энхбат начин газар дээрээ амьсгал хур.аах ч нөхцөл байдал үүссэн байсан аж. Ямартай ч үйл явдал ийн өрнөж. Энхбат начныгаа хоёр хөл дээрээ босоод ард түмэнтэйгээ мэндлэх өдрийг харна гэдэгт итгэлтэй байна.

Shares
  •  Зүгээрэл ургамал болгосон байнаа түвшинбаяр найзыгаа одоо энэ хүн босож чадахгүй хэвтэрийн хүн болно арай дэндүү зодсон байнаа

  • Энэ новшийг нэг их хайрлаж хөөргөх хэрэг юу билээ. Адилхан болгох хэрэгтэй хараал идмэр өөдлөхгүй дээ

  • Архи гэдэг гоё шилтэй чөтгөрийн ундаа ийм л аюултай шингэн дээ! Залуу хүүхдүүд сургамж авч амьдрах хэрэгтэй дээ! Зодсон, зодуулсан хоёрыг хоёуланг нь өрөвдөн бодох юм. Алдана гэхэд бас ингэж алдах гэж дээ! 

Холбоотой мэдээ