Ховд: Нүүдлээсээ хоцорсон хотонг гэртээ тэжээх болжээ

2020-12-18 248 0
Shares

Ховд аймгийн Хар-Ус нуур орчим “Шувуун цуглаан” гэх газарт 11 сарын 9-ний өдөр нэгэн хотон шувууны баруун далавч гэмтсэн, нисэж чадахгүй байдалтай байсныг Ховд аймгийн Жаргалант сумын иргэн, биологич Ц.Ганболд олж гэмтсэн хотон шувууг хоёр дахь удаагаа монгол гэрт тэжээж байна.

Хотон нь том биетэй, хошуундаа хальсан ууттай, усны шувуу юм. Антарктидаас бусад бүх тивд олдоод байна. Хотонгийн төрлүүд дотор хамгийн жижиг нь Бор хотон ба 2.75кг жинтэй, 106см урт, далавчаа дэлгэсэн урт нь 1.83м байна. Хамгийн том нь Австрали хотон 15кг жинтэй, 183см ба далавчаа дэлгэсэн урт нь 3.5м байна. Хотон шувуу богино, хүчирхэг хөлөөрөө усанд сайн сэлнэ. Хөл нь 4 хуруутай ба сарьсан хальсаар холбогдсон байдаг. Өргөн богино сүүл нь 20-24ш өдтэй.

 

 

Shares

Холбоотой мэдээ