Өөрсдийн гараар эх орны хөрсөнд ургуулсан хүнсний ногоогоо бусдаас нуугдаж зарах буруу зүйл тэд хийгээгүй. НОГООЧДЫГ ДАРАМТЛАХАА ЗОГСОО

2021-08-15 754 0
Shares

Тэд халамж нэхэж хэвтээгүй. Тарьсан ногооныхоо үр шимийг хүртэх гэж л байна. Бизнес эрхлэгч, хөдөлмөрч иргэдээ ингэтэл нь битгий зовоо л доо дарга нараа. Цар тахлын үед ард иргэдийн амьдрал ямар хүнд байдалд орсныг бүгд мэднэ. Тариалсан ногоогоо худалдаалах цэгийг нь заагаад л өгчих. БНХАУ-аас элдэв химийн бодисоор бордсон хүнсний ногоо оруулж ирсээр удлаа. Ард түмний дунд хорт хавдраар өвчлөх өвчлөл тэр хэрээр нэмэгдсэн. Гэтэл эх орныхоо эрүүл хөрсөнд тариалсан хүнсний ногоогоо борлуулаад ар гэрээ тэжээх юуны буруу гэж. Тэд чинь аргагүйн эрхэнд л ингэж зогсоо.

Ер нь цагдаа, хүчний байгууллагынхан иргэдэд тавих шаардлагаа зөв, хүнлэг тавьж байх хэрэгтэй. Дүрэмт хувцас гэдэг бол бусдыг дарамтлах эрх биш шүү. Элдвээр шахах, хааж боох тусам энд тэндэхийн булан тохойд нуугдаж зарах гэж эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд худалдаалж байна. Тэд өөрсдийн гараар ургуулсан хүнсний ногоогоо нуугдаж зарах гэм хийгээгүй байлтай.
Ер нь бол нийлүүлэлтийг нэмэхгүйгээр үнийн өсөлтийг зогсоох арга байхгүй. Нийлүүлэлтээ хийе гэтэл төрийн байгууллагууд нь хийлгэхгүй.

Тэгсэн мөртлөө үнэ зохицуул, хүнсний ногооны үнэ нэмэгдээд байна гэж шаардах. Эрүүл ахуйн орчныг нь бүрдүүлээд худалдааг аль болох дэмжиж байж үнийг зах зээлийн зарчмаар нь явуулна. Төр нь иргэдээ бодсон уян хатан бодлого барих ёстойг ухаарах цаг болсон.

Мэдээ мэдээлэл: 

Ирэх өдрүүдэд дуу цахилгаантай бороо орно

Сэлэнгэ аймгийн нутагт урсах Сэлэнгэ мөрөн уртын дагууд үерийн түвшинг 44-52 см-ээр, Орхон гол уртын дагууд үерийн түвшинг 18-30 см-ээр давж үерлэсэн байна. Иймээс тус аймгийн УЦУОША-наас үер усны аюулаас сэрэмжтэй байхыг санууллаа. Сэлэнгэ аймгийн нутгаар энэ сарын 13-ны 20.00 цагаас 14-ний 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна. Энэ сарын 15-19-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 18, 19-нд ихэнх сумдын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Бусад хугацаанд салхи баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө 12-17 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр сэрүүсч шөнөдөө 7-12 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

Shares

Холбоотой мэдээ