Бүлэрхэг, яг бидэн шиг амьдралын хэв маягтай амьдардаг тарваганы тухай сонирхолтой түүх

2021-08-15 486 0
Shares

Монголчууд далан сая малтай.  Тарвага гэх гэр бүлсэг, хүний амьдралын хэв маягаар бүлэрхэж бие биенээ хайрлаж, үүрэг хариуцлагаа ухамсарлаж амьдардаг амьтдыг жилийн дөрвөн улиралд л зооглох юм даа. Тэдний амьдрал маш өвөрмөц. Үер болоход эр тарвага нь бүх нүхээ нуруугаараа таглаж хэдэн өдөр ч байсан тэсч гардаг аж. Хаврын тарчиг цагаар дундаасаа нэгийгээ сонгоод хужирт явуулдаг. Үр төлөө өөр дош руу явуулж “хүргэн”, “бэр” буулгадаг гээд яалт ч байхгүй ухаантай амьтад.

Нэг залууд тохиолдсон явдлыг энд өгүүлье. Машинтай гүвээ даваад л талд идээшлэх тарваганууд дээр давхиад очиход бүгд нүх рүүгээ чавхаджээ. Тэгсэн нэг том тарвага хоёр хөл дээрээ босч зогсоод машин дагаж эргээд залуу аажуухан өнгөрч хартал ардаа хоёр мөнөдлөө ардаа нуусан байсан нь тэр байж. Хүүхдүүд нь ээж нь байна шүү дээ, ардаа зулзагаа нуусан байна. Яасан өрөвдмөөр, ухаантай  юм бэ гэжээ. Монголчуудын ихэнх нь дэлгэр зуны цаг гэлтгүй өвөл ч нэг нэгнээсээ сэм асууж, сурагладаг нь бичигдээгүй хууль. Ер нь хоол хүнсний дээд гэж л ойлгоцгоодог улс. Гэхдээ энэ амьтныг дагаад “тахал” гэж нэг айхтар өвчин дэлгэрдгийг бодолцоод болж өгвөл татгалзаарай гэж зөвлөх байна.

Мэдээ мэдээлэл: 

Японд өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрлээ

Японд баасан гарагт “COVID-19” халдварын 20 мянга гаруй тохиолдол шинээр илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш улсын хэмжээнд өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Ингэснээр халдварын тохиолдол сүүлийн гурван өдөр дараалан хамгийн олноор нэмэгдэж байна. Мөн нийслэл Токио хотод сүүлийн 24 цагийн хугацаанд 5773 хүнээс халдвар илэрч, биеийн байдал нь хүнд өвчтөний тоо 227-д хүрсэн нь аль алиных нь хувьд хамгийн өндөр үзүүлсэн болсон талаар тус хотын засаг захиргааны төлөөлөгчид мэдээлжээ.

Үүний зэрэгцээ Киотод халдварын 450 шинэ тохиолдол илэрсэн нь мужийн хэмжээнд сүүлийн гурван өдөр дараалан бүртгэгдсэн өндөр үзүүлэлтээс давсан бол Шизүока, Кагошима мужид халдварын 379, 159 тохиолдол тус тус илэрсэн нь өмнөх хоёр өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлтийг мөн давсан байна. Токиод өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдлын тоо хоёр дахь удаагаа 5000 давж буй нь энэ бөгөөд өмнө нь наймдугаар сарын 5-нд 5042 хүнээс халдвар илэрсэн юм. Түүнчлэн амьсгалын аппарат, экстракорпораль мембраны хүчилтөрөгчийн эмчилгээ хийлгэж буй хүнд өвчтөнүүдийн тоо өмнөх өдрийнхөөс есөөр нэмэгджээ.

Нийслэл хотод халдварын тохиолдлын тоо 5773-аар нэмэгдсэн нь наймдугаар сарын 13 хүртэлх долоо хоногт өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын дундаж үзүүлэлтийг 4155.7-д хүргэжээ. Үүнийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 8.8 хувиар өссөн байна.

Shares

Холбоотой мэдээ