Эрдэнэтэд хамт ял эдэлж байсан нэгнийгээ хөнөөжээ

2021-08-18 220 0
Shares

Орхон аймаг дахь цагдаагийн газарт наймдугаар сарын 17-ны өдрийн 10.09 цагт иргэнээс “Баян-Өндөр сумын .. тоот айлд зодуулсан байдалтай хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлжээ. Улмаар дуудлагын цагдаагийн байгууллагаас хэргийн газарт очиж шалгалтын ажиллагааг явуулахад 50 настай эрэгтэй Б нь гадны нөлөөтэй амь насаа алдсан нь тогтоогдсон байна.

Хэргийг үйлдсэн этгээдийг илрүүлэхээр цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсны үр дүнд хэрэгтнийг өнөөдөр /2021.08.18/ илрүүлжээ. Тухайн этгээд нь 29 настай эрэгтэй М гэгч бөгөөд талийгаачтай хувийн таарамжгүй харилцаатай байсан учраас талийгаачийг хөнөөгөөд хэргийн газраас зугтсан байна.

Уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа этгээд нь талийгаачтай өмнө нь хорих ангид хамт ял эдэлж байжээ. М-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэргийг Орхон аймаг дахь цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Shares

Холбоотой мэдээ