СУДАЛГАА: Иргэдэд хамгийн их таалагдаагүй намын нэгт АН, хоёрт МАН оржээ

2020-12-21 407 0
Shares

АН өнгөрсөн шат шатны сонгуульд ялагдсан шалтгаанаа хөндлөнгийн байгууллагаар буюу Судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эс Ай Сс Эй” ХХК-иар хийлгүүлжээ.

Уг судалгааны үр дүн нь тоон судалгааны үр дүн болон чанарын судалгааны үр дүн гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдэнэ. Энэхүү судалгаанд оролцогчдын 45,9 хувь нь АН-ыг “сонгуульд бэлтгэл, зохион байгуулалт сайтай оролцдог” гэсэн бол 64,3 хувь нь АН-ын “удирдлагууд, гишүүдийг эв нэгдэлгүй” гэж үзсэн байна.

Судалгаанд оролцогчдын хувьд одоогийн байдлаар хамгийн их таалагддаггүй намыг асуухад АН хамгийн их саналыг авсан бол дараа нь МАН оржээ. Таалагдахгүй байгаа улс төрийн нам эвсэл, дэмждэг нам эвслээр, хувиар АН-ыг дэмжигчдийн 17,7 хувь, МАХН-ыг дэмжигчдийн 30,6 хувь, МАН-ын дэмжигчдийн 22 хувь, ШН-ыг дэмжигчдийн 10 хувь нь тус тус АН-ыг таалагдахгүй намаараа нэрлэсэн байна.

Судалгаанд хамрагдсан иргэдийн хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд санал өгөхдөө ерөнхийдөө тухайн нэр дэвшигчийн хувь хүнээс нь хамааран сонголт хийсэн нь 38,8 хувь , улс төрийн намаас хамааран сонголт хийсэн нь 19,1 хувь байв. Түүнчлэн тоон судалгааны үр дүнд АН-ыг дэмждэг оролцогчдын 55,9 хувь нь АН-д, 20,7 хувь нь холимог байдлаар санал өгсөн бол 7,8 хувь нь МАН-д санал өгчээ.

Судалгаанд оролцогчдын хувьд 49.1 хувь нь АН ялалт байгуулах боломжтой байсан гэж үзэж байгаа бол 35.3 хувь нь боломжгүй байсан гэж үзжээ.

УИХ-ын сонгуульд АН ялалт байгуулж чадаагүй шалтгааныг,

Намын дотоод хагарал
Намын даргаасаа болсон
Амлалтаа биеллүүлдэггүй
Нэр дэвшигчдийн буруу сонголт
Нэр цэвэр биш, ёс зүйгүй намын гишүүд гэж хамгийн их санал өгчээ.

Shares

Холбоотой мэдээ