Н.Уртнасан: Ховор ан, амьтны зөвшөөрлийг шилэн болгоно гэж мэдэгдсэний дараа зохион байгуулалттай гүтгэж эхэллээ

2021-08-23 409 0
Shares

БОАЖ-ын сайд Н.Уртнасан ажилчидтайгаа зүй бус харьцаатай гэх агуулгатай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдсан. Мэдээллийн агуулгыг тоймлож үзвэл “Алба, хэлтэс, газрын дарга нараа өрөөндөө дуудаад, “Миний үгээр явахгүй бол зайл”, “Амьдралыг чинь 3 секундэд ийднэ…9 секундэд шийднэ…30 секундэд шийднэ” хэмээн орилж чарладаг” гэх мэтээр ерөнхийд нь баалсан зүйл харагдана.

Тэгвэл тус мэдээлэлд БОАЖ-ын сайд Ц.Уртнасан дараах мэдээллийг өгөв. Тэрээр, “бодлого шийдвэр ярьж, энэ хүрээндээ эрүүл ухаалгаар мэтгэлцдэг, ажлаа сайжруулдаг болох хэрэгтэй байна. Өчүүхэн миний “өчүүхэн” эрх ашиг, нэр төр яах вэ!

1. Жил бүр ангийн улиралд хэл ам татлаад салдаггүй аргаль, угалз гэх мэт амьтаны зөвшөөрлийг шилэн болгоно гэсэний төлөө 2. Арга хэмжээ авхуулсан дарга, “арын хаалга”-аа хаалгуулж цэгцлүүлсэн хамсаатнууд нь нийлж,“захиалгат” мэдээ явуулжээ. Цаашид ч ийм юм явах байх. Гаргасан шийдвэрээ өөрчлөхгүй. Элдвийн яриа эхлүүлсэн ажилд саад болж чадахгүй ээ” хэмээжээ.

Shares

Холбоотой мэдээ