УИХ-ын даргын гэнэт олж мэдсэн цочирдом мэдээ

2021-08-24 359 0
Shares

УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албаны талаарх өөрт нь болон эрх бүхий байгууллагад ирж буй гомдлыг олон нийтэд хуваалцлаа.

Тэрбээр хэлэхдээ “Төрийн албанд танил тал, арын хаалгаар орж, сонгон шалгаруулалт нэр төдий болж, улстөржсөн гэх гомдол тасрахгүй байна! Чадвартай, чадалтай нь төрд ажиллаж байж, төр төмбөгөр ёс ёмбогор зарчим биеллээ олно.

Гэтэл монгол төрийн албан хаагч гэхээсээ илүү “энэний хүн тэрний хүн” гэсэн шошигтой болжээ. Сонгон шалгаруулалтын хуулиар энэхүү буруу, шударга бус байдлыг өөрчилнө. Хууль батлагдснаар төрийн албаны зөвлөлийн нэр хүнд, үйл ажиллагаа шинэ шатанд гарах учиртай.

Үргэлжлүүлэн тэрбээр мэргэшсэн, ёс зүйтэй, шилэгдэж сонгогдсон чадварлаг жинхэнэ төрийн албан хаагчид Монгол төрд шударга зүтгэж, сэтгэл гаргаж ажиллаж байж улс орноо хөгжүүлнэ. Иймд төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага нэн чухал гэжээ.

Shares

Холбоотой мэдээ