Хатуу хөл хориог нэгдүгээр сарын 6 хүртэл тогтоох санал гаргав

2020-12-21 66 0

УОК-ын хуралдаанаас хатуу хөл хорио буюу Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоногийн хугацаатай тогтоох санал гаргасан байна.

Өөрөөр хэлбэл, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих хугацааг энэ сарын 24-нийг хүртэл үргэлжлүүлэх шийдвэрийг өмнө нь Засгийн газраас гаргасан.

Үүнээс хойш хатуу хөл хориог 14 хоногийн хугацаатай буюу 2021 оны нэгдүгээр сарын 6-ныг хүртэл тогтоох санал гаргажээ.

Уг саналыг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн батлах юм.

Холбоотой мэдээ