Замын-Үүдээр эд, бараа хууль бусаар оруулж, гаргах үйлдлүүдийг идэвхтэй илрүүлсээр байна

2021-08-24 146 0
Shares

Замын-Үүд гэх их айл зовлонгүй, зөрчилгүй мэт урт хугацаанд нам гүм дунд юу болж байгаа нь мэдэгдэхгүй нилээд удсан билээ. Тэгвэл энэ газрын бузар булхай цар тахал гарсан жил гаруйн хугацаанд бага багаар илэрч эдүгээ үндсээрээ олонд танигдаж, хууль бус бүхэн хуулийн хараанаас булзаж чадахааргүй хэмжээнд болж хэрэг төвгүүд тэр даруйдаа илрэх болов.

Хуурамч гоо сайхны бүтээгдэхүүнийг илрүүлж хураав
Тухайлбал, зориулалтын бус тээврийн хэрэгслээр, мэргэжлйин хяналтын байгууллагад бүртгүүлээгүй, хаяг шошгын зөрчилтэй, барамт бичиггүй 315 мянган амны хаалтыг эхний удаад, мөн давтан 648 мянган ширхэг амны хаалтыг тус тус илрүүлж арга хэмжээ авсан байна.

Мөн гарал үүсэл нь тодорхойгүй, баримт бичгийн зөрчилтэй, хятад хаяг шошготой 23 нэр төрлийн хоолны амтлагчийг Улсын хилээр нуун нэвтрүүлэх гэж байсныг олж хуулийн дагуу арга хэмжэ авч ажиллажээ. Тус амтлагчинд гахайн мах амтлагч, бурам, төмсий цардмал гэх мэд бүтээгдэхүүнүүд байжээ.

Гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг хуурамч хаяг шошготой оруулж ирэх гэж байсныг ирлүүлэн ажилласан байна. Тус бүтээгдэхүүнд Oriflame брендийн бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдэн оруулж ирэх гэж байжээ. Тус зөрчлүүдэд холбогдох хуулийн дагуу арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.

Их хэмжээний өлөн гэдэсийг гаргахыг завдав
Тэгвэл мөн л Замын-Үүд боомтоор хууль бусаар хил давуулах гэж байсан 1.2 тн зэс, 574 кг адууны өлөн гэдэсийг Хилийн мэргэжлийн хяналтын алба илрүүлж, хуулийн байгууллагуудтай хамтран ажиллаж шалгалтын ажлыг эхлүүлжээ.

 

Адууны өлөн гэдэс болон 1.2 тонн зэсийг экспортын хяналтын талбайд наймдугаар сарын 23-ны өдөр орж ирсэн 56-99 УБТ болон 85-11 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйнд нуусан байжээ. Улсын хилээр гаргахыг хориглосон эд зүйлийг боомтоор нэвтрүүлэх оролдлого сүүлийн нэг жилд гараагүй байна.

Shares

Холбоотой мэдээ