Боржигоны бор тал хятадын гарт орсон уу?

2021-08-25 305 0
Shares

Цахим орчинд нэгэн мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Тодруулбал, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос холгүй орших Төв аймгийн БаянӨнжүүл сумын газар доогуур ухаж төнхөж,төвхөнсөн 100 гаруй хятадууд бүрэн эзлэн эзэмшиж, сумын төвд нь суурьшин амьдарч эхэлжээ гэсэн 2019 оны мэдээлэл энэ өдрүүдэд түгээд байна. Бид энэ талаар тус сумын удирдлагуудаас тодруулан эргэн мэдээлнэ.

Сонирхуулахад тус сум нь их найрагч Б.Лхагвасүрэн агсны төрсөн нутаг бөгөөд тэрээр амьд ахуйдаа Боржигины бор тал хэмээх алдарт бүтээлээ туурвиж энэхүү газар орныг монголчуудын зүрхэнд мөнхөлж байсан билээ.

Тус сум Улаанбаатар хотоос 155 км байрлах ба газар нутаг нь 479,000 мянган га талбайтай. Далайн түвшнээс дээш 1450 м өндөрт байрлана. 2009 оны жилийн эцсийн мал тооллогоор 197,228 мал тоолуулсан байна.

Баян-Өнжүүл суманд байгалийн үзэсгэлэнт Сөдөтийн ам, Зоргол хайрхан, Морин цохио, Харийн нуур, Халзан хангай, Өнжүүл хангай зэрэг газрууд бий. Баян-Өнжүүл сумаас баруун тийш Улхын булан гэх газраар Туул гол, Бүжинхийн гол урсдаг. Цээл, Бараат, Бүрд гэсэн багуудтай. Баян-Өнжүүл сумаас олон хурдан буянгууд улсын наадамд уралдан түрүү магнайг авч байсан.

Shares

Холбоотой мэдээ