26 жилийн дараа Нирвана хамтлагаас нүцгэн зургийг нь ашигласан хэмээн их хэмжээний мөнгө нэхэмжлэв

2021-08-26 119 0
Shares

Нирванагийн Nevermind цомог дэлхий даяар 30 сая гаруй хувиар борлуулагдсан. Энэхүү цомгийн нүүрэнд Спенсер Элдений дөрвөн сартай үеийн нүцгэн зураг байдаг бол мань одоо 30 настай.

Спенсер Элден бэлгийн мөлжлөгийн хэргээр хамтлагийн гишүүд болон студи, гэрэл зурагчныг шүүхэд өгчээ. Нирвана хамтлаг дөрвөн сартай Элдений эмзэг эрхтнийг хэвлэхдээ далдална гэж амлаж байсан боловч хэлсэндээ хүрээгүй гэжээ.

Цомгийн нүүрэнд дөрвөн сартай Элден усан санд сэлж, загасны өгөөш бүхий долларын дэвсгэрт дэргэд нь байх аж. Элдений хэлж буйгаар эцэг эх нь түүний зургийг цомог дээр ашиглах зөвшөөрөл олгосон гарын үсэг зураагүй, ямар нэгэн төлбөр авч байгаагүй гэсэн юм. Тэрээр мөн энэхүү зургийг хүүхдийн порнограф гэж үзэж байгаа аж.

Хүүхдийн бэлгийн харьцаанд ороогүй зургийг АНУ-ын хуулиар хүүхдийн насанд хүрэгчдийн бичлэг гэж үздэггүй ч Элдений өмгөөлөгч Роберт Ю.Льюисын үзэж буйгаар долларын дэвсгэрт оруулсан нь насанд хүрээгүй хүүхдийг “биеэ үнэлэгч” мэт харагдуулсан гэж үзэж байгаа юм. Тэрээр тус цомогтой холбоотой хүн бүрээс 150 мянган ам.долларыг нэхэмжилж байгаа аж.

Shares

Холбоотой мэдээ