Өнхрүүшээс Энхүүш болсон Баасанжаргал эротик дүрээс татгалздагийн шалтгаан

2021-08-30 410 0
Shares

Хурд хамтлаг олны зүрхэнд хоногшсон Бүсгүй хэмээх дуугаа шинэ залуу дуучин Дашнямтай хамтран дахин амилуулсан билээ. Тэгвэл энэхүү дууны клипэнд жүжигчин Хулантай хамтран тоглосон Баасанжаргалыг олон нийт, тэр дундаа бүсгүйчүүд онцлох харах болсон байна. Тэгвэл энэхүү жүжигчин залуугийн талаар та хэр их зүйлийг мэдэх вэ?

Түүнийг албан ёсны нэрийг Баасанжаргал гэдэг. Багадаа бөөрөнхий мяраалаг хүүхэд байж л дээ. Өвөө нь өхөөрдөөд Өнхрүүш гэж дууддаг байж. Том болж нэрнээсээ ичих болсон тул гэрийнхэн нь ярилцаад арай аятайхан дууддаг болсон нь Өнхрүүшээс Энкүүш болж хувирсан явдал аж. Жүжчигчин залууд маань олон дүрийн санал ирж байгаа ч тун цензүртэй ханддаг бололтой. Тухайлбал найрууулагчид түүнд эротик дүр тохирно хэмээн үзэж санал болгодог ч яагаад ч тэрбээр эротик дүрд тоглохгүй гэдгээ хэвлэлд хэлээд амжжээ. Харин энэ төрлийн бүтээл дээр найруулагчаар ажиллаж болох тухайгаа хэлжээ.

Улаанбаатарын унаган хүүхэд Энхүүш нийслэлийн 50 дугаар сургуулийг төгссөн. 10 жилдээ зургийн уралдаанд алгасахгүй орж тэргүүн, дэд байруудыг эзэлдэг хүү Дүрслэхийн сургуульд суралцахаар шийдсэн ч нэг л дүнсгэр байсан тул СУИС-д суралцах болсон нь гэнэтийн бөгөөд амьдралыг нь өөрчилсөн шийдвэр болжээ. Ердөө 14 хоног бэлдэж байгаад СУИС-ийн шалгаруулалтад тэнцсэн тэр өдөр түүнийг найрууулагч, жүжигчин хэмээх замналд хөтөлсөн байна.

Энэ талаараа тэрбээр “Нэгдүгээр курстээ ороод өөрийгөө бараг Ардын жүжигчин гээд бодчихсон явна шүү дээ. Тэр үед багш нар ар дагз руу алгадаж ухаан оруулна. Ухаан ороод л өөрийгөө ирээдүйд хэн болох вэ гэдгээ бодож эхэлнэ. Үнэхээр сайн жүжигчин болж чадах уу, үгүй юу, зургаараа ч явдаг байж уу гэж нэг бус удаа бодож байсан. Нэг өдөр даалгавраа шалгуулаад этюд хийж байтал найруулагч Б.Мөнхдорж багш “Чиний тоглолт амьд, үнэн байж чаддаг” гэж хэлсэн. Тэр үгийг сонсоод маш том урам авч, эргэлт буцалтгүйгээр уран бүтээлч, жүжигчин, яваандаа найруулагч болно гэж шийдсэн дээ” хэмээн ярьжээ.

Shares

Холбоотой мэдээ